x

Ерөнхийлөгч улирах уу?

Ардчилсан хувьсгалаасаа хойш гучаад жилийн дараа Монгол Улс хөгжлийн гацаанд (түгжрэл, утаа, ядуурал, дүрвэлт, нийгмийн тэгш бус байдал, авилга, төгрөгийн уналт) орчихсоны гол шалтгаан бол төрийн эрх мэдлийн хуваарилалт гажсантай холбоотой гэж дүгнэж болно. Ардчилсан төр, зах зээлийн эдийн засагтай улс оронд төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсгээс бүрдэн, хоорондоо харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байвал нийгэм, эдийн засгийн хөгжил ирдэг. Гэтэл бид хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засагтай, ерөнхийлөгч нь шүүхээ атгачихсан, гүйцэтгэх засаг нь ярихаас хэтэрч чадахгүй болжээ. 

Шүүхийн үйлдэл, шийдэл ойлгомжгүй болж, Монгол Улс шударга ёсны хомсдолд оржээ. Зарим шүүх хурлууд хаалттай болж, хэнийг яагаад барьж хорьж, эсвэл шүүх хурлыг нь олон жилээр хойшлуулж, эсвэл буруугүйд тооцоод байгаа нь маш нууц, таамаг болсоор байна. Авилга авсан, нийтийн өмч, хөрөнгө завшсан этгээдүүд ямар ч шийтгэлгүй, хууль ял завшин, юу ч болоогүй, ялсан баатар мэт аашлах нь энгийн үзэгдэл болов. Шүүх нь таван “ш” гэх сүржин ажиллагааг таван “чиш” болгож зогсоов. ЖДҮ-н зээл, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай, боловсролын зээлийн гэх мэт гэмт хэргүүд бүгд замхрав.

Эдийн засагт эргээд төрийн өмчиийн алдагдалтай компаниуд зонхилж, томорсон олигархиуд жижиг бизнэсийг сорж байна. Газар, барилга, тусгай зөвшөөрлийн наймаа цэцэглэж, орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Хүнд суртлаар цус шимигчид цүдийж, ихэнхи иргэд гудайж байна. Чөлөөт өрсөлдөөн үндсэндээ алга болж, хөдөлмөрийн бүтээмж эрс буурав. Банкны зээлийн жилийн хүү хорийг, ломбардынхүү жарыг давж, хувийн бизнес агшиж байна. Арилжааны банкууд болон эздийх нь бизнес л ашиг хийж, бусад бизнес дампуурч байна. Татвар эрс нэмэгдэж, цалин хөлсийг өсгөх боломж буурав. Иргэд төр засагтаа итгэхээ больж, гадагшаа явахыг илүүд үзэж байна.

Эдгээр асуудлыг шийдэж иргэдийн эрхийг хамгаалах, хувийн бизнесийн орчныг дэмжих, эдийн засгаа солонгоруулах зэрэг арга хэмжээг яаралтай авахын оронд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх, хугацааг сунгах талаар цуврал ажиллагаа өрнөж байна. Нийт олны амьдралын нөхцлийг сайжруулах биш, нэг хүний эрх мэдлийг нэмэх нь яагаад гэнэт ийм чухал болчихов оо? Саяхан бид Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгчөө зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох өөрчлөлт оруулсан биз дээ. Энэ заалтыг өөрчлөх, эсвэл хүчингүйд тооцохыг хэсэг бүлэг этгээд санаархаж байна. Энэ заалтыг УИХ-ын “өөрчлөх” эсвэл Үндсэн Хуулийн Цэцийн“хүчингүй болгох” эрх мэдлийг ашиглахаар гэтэж байна. 

Нэг хүнд төрийн эрх мэдэл хэт төвлөрөх нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, ялгаатай үзэл бодлыг нухчин дарах, дарангуйлал тогтох замыг нээдэг дэлхийн түүх, ойрын жишээг үл тоох нь хэнд ашигтай вэ?. Улс орныг ганц хүн захирах нь төрийн эрх мэдэл дотоодын бүлэглэл, гадаадын хүчинд шилжих, зөрчил самуун үүсч улмаар улс орон тусгаар тогтнолоо алдахад хүргэдэг. 

Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнолын баталгаа бол эцсийн шийдвэрийг нэг хүний дур зоргоор биш, нийтээр хэлэлцэн гаргадаг парламентын засаг. Энэ баталгаагаа бэхжүүлэхийн оронд, сулруулах хэрэг үү? Ерөнхийлөгчөө Герман шиг парламентаасаа сонгож болно шүү дээ.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Фүүк (127.0.0.1)
    Ерөнхийлөгч зайлна
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 9 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top