x

Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн болсон Сэгс цагаан Богд уул төдийгүй хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын нэрийг өөрийнхөө нэршил болгож “Сэкс цагаан богд” гэж илтэд гуйвуулан ашиглаж буй асуудлаар тус сумын ИТХ-ын дарга асан Д.Готовдоржтой ярилцлаа.

-Монголын XX зууны алдартай найрагчийн сор болсон бүтээл төдийгүй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн “Сэгс цагаан богд” уулын түүхээс сонирхуулж болох уу?

-Сэгс цагаан богд уул Их богд хайрхантай холбоотой. Өвгөн савдгууд хоорондоо цагаан тэмээ унаж золгодог. Цагаан тэмээ унасан хүн тэмээгээ сөг, сөг гэж хэвтүүлдгээс үүдэлтэйгээр “Сөг сөг цагаан богд” гэж нэрлэж байгаад олны хэллэгээр “Сэгс цагаан богд” гэсэн нэртэй болсон түүхтэй.

Баянхонгорын Их богд, Сэгс цагаан богд нь ах дүү хоёр уул гэсэн дээр үеийн ам яриа ч бий. Мөн Зохиолчдын хорооныхон говиор явж байгаад 16 настай охин нь хөдөө мал дээр гарсан, Хулангийн унага тэжээсэн Надмид гэдэг айлд таарч бууж, хоол цай идээд хөдөлсөн юм билээ.

Тэр айл хулангийн унагандаа ногт зүүчихсэн байсан гэсэн. Нямаа гуай хулангийн унагыг нь сонирхож зургаа хамт авахуулж, өөрт байсан орос тэмдгээ ногтон дээр нь зүүгээд, унаганы хошуун дээр нь үнссэн байгаа юм. Нямаа гуай Оросод сургууль төгсөөд ирээд удаагүй байсан үе. Замдаа явж байгаад тэрээр “Сэгс цагаан богд” найраглалын тэмээчин гол дүрийн баатар илгээлтийн эзнээр мал дээр дөнгөж гарсан байсан Сүхбатыг үнсэх гээд үнсэж чадсангүй унагыг нь үнсчихлээ, тэмдгээ охинд дурсгах гээд чадалгүй унаганд зүүчихлээ гэж тоглоом хийж ярьсан гэдэг. Энэ хооронд зохиолын санаа Д.Пүрэвдорж гуайд төрсөн гэдэг юм. “Сэгс цагаан богд” найраглал бол XX зууны хамгийн шилдэг бүтээл. Түүнийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй.

-“Сэгс цагаан богд” гэдэг нэрийг гуйвуулан “Сэкс цагаан богд” гэж хэлж хормой хотны бузар булай явдалтай холболоо. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сэгс цагаан богд уул бол Монголын баруун хязгаарт хилийн багана мэт сүндэрлэж байгаа хайрхан. Ганц Шинэжинст, Баянхонгорынх ч биш. Монголын алдартай том уул, нутаг. Энэ нутаг усаар бий болсон алдартай найраглал Монгол даяар түгэж, нутаг усны маань нэрийн хуудас болсон. “Сэгс цагаан богд” бол ганц Монголынх ч биш. Дэлхийд нэрээ дуурсгасан, дэлхийн шим мандалд бүртгэгдсэн хайрхан юм.

Тийм учраас Сэгс цагаан богдын хазайлгаж боломгүй титэм шиг гэдэг шиг нэрийг нь буруу зөрүү хэлэх нь битгий хэл алсаасаа залбираад ажил үйлс, амьдралаа даатгаад явж байдаг хайрхан. Сүүлийн үед нарийн ширийн учрыг нь мэдэхгүй залуу Сэгс цагаан богд хайрхан, найраглалын маань нэр, үүгээр овоглосон Баянхонгор болоод Шинэжинст, Монголын нэрийг унагасан байдлаар гуйвуулан өөрийгөө нэрлэж, залуучууд болоод ард түмний дургүйцлийг хүргэж, зарим мэдэхгүй хүмүүст буруу үлгэр дууриалал үзүүлж буйд нутгийн төдийгүй удирдлагын түвшинд ажиллаж байсан хүний хувьд маш их эмзэглэж байна.

Нутаг ус үеийн үед мөнх байдаг. Энэ Сэгс цагаан богдоор овоглож байгаа хүмүүст ч хүнд байгаа. Зохиолчид ч гэсэн энэ алдартай зохиолд иймэрхүү байдлаар хандсанд эмзэглэж байгаа байх. Үүнийг засч залруулах ажлыг холбогдох хүмүүс нь яаралтай хийх шаардлагатай байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэгс цагаан богд”-оор өөрийгөө нэрлэсэн хүнийг зөвлөхөө болгосонд та юу хэлэх вэ?

-Миний хувьд эмзэглэж байна. Төрийн жолоог атгаж, бодлого тодорхойлж буй сайд хүн ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаа. Төрийн сайдын зөвлөх хийж буй хүн. Хувь хүн биш олон түмэнд үлгэр дууриалал үзүүлэхээр хүн гэж бодохоор бүр их харамсалтай. Баянхонгорын Шинэжинст сумын иргэдээс уучлалт гуйж, ард түмэн, хойч үед зөв мэдээлэл өгч, алдаагаа засах шаардлагатай байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ч гэсэн анхаарах байх. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг зөвлөх хүн гэдэг бол нэрнээсээ зөв байх ёстой биз дээ.

Хүн өөрийгөө таниулах гэж Сэгс цагаан богдоор минь овоглож болно. Гэхдээ буруу ташаа сэдэв рүү мушгин гуйвуулж болохгүй. Энэ нь маш олон хүнийг эмзэглүүлсэн, олон хүний дургүйцлийг хүргэсэн асуудал боллоо. Даруй ард түмэн, нутаг уснаас уучлалт гуйж аргадах хэрэгтэй. Зохиолчдын хороо, зохиолчдоос уучлалт гуйх нь ч зүй юм. Мундаг хүний оюун бодлоос төрсөн бүтээлийг учир мэдэхгүй залуу бохир юмтай хольж байгаад дахин, дахин харамсаж байна. Нийт монголчуудаас уучлалт гуйж, оюуны том бүтээлийн нэрийг сэвтүүлсэн гэмээ цайруулах хэрэгтэй гэж үзэж байна. Залуу үед маш буруу үлгэр дуурайллыг үзүүлж, хоёрдугаарт нутаг усыг минь гутаан доромжилсон ийм асуудал боллоо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top