x

Умайн хүзүүний хавдрыг эмчлэхэд 14 сая, эрт илрүүлэхэд 20 мянган төгрөг​​​​​​​

Хавдрыг эрт үед нь илрүүлвэл төгс эмчлэх боломжтой гэдгийг эмч нар хэлдэг. Гэвч манай улсад бүртгэгдэж буй хавдрын 75 хувь нь хожуу буюу III, IV шатандаа оношлогдож байна. 2016 оны байдлаар нийт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хавдар орж байна.

Тиймээс ч өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан 2012 оноос эхлэн уг хавдрын эрт илрүүлгийг хийж буй. Тодруулбал, 30-аас 60 насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан өгдөг болсон.

Эрт илрүүлгийн ач тус болоод ямар өөрчлөлт шаардлагатай байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайханаас тодрууллаа.

-Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг хийж эхэлсэнтэй холбоотойгоор сайн үр дүн гарч байгаа гэж ярьж байсан.

-Эрт илрүүлэлтэд хамрагдсан эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь хүндрэхээс өмнө буюу дөнгөж хавдар эхэлж байх үедээ илэрч байна. Энэ нь эрт илрүүлэлт ямар ашигтай вэ гэдгийг харуулж байна.

Өнгөрсөн онд эрт илрүүлгээр умайн хүзүүний хорт хавдар 400 орчим илэрсэн. Харамсалтай нь дийлэнх нь хожуу үе шатандаа буюу III, IV шатандаа илэрч туяа эмчилгээ болон мэс засал хийх боломжгүй байдалтай байна.

Эрт илрүүлэх систем амьд, идэвхтэй ажиллах хэрэгтэй

Умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн хүн шинжилгээнээс эхлээд эмчилгээний бүх зардал нийлээд дунджаар 14 сая төгрөг болдог. Харин эрт илрүүлэгт хамрагдахад ердөө 20 мянган төгрөг. Хэрэв тогтолцоогоо сайн бүрдүүлж чадвал дараа нь 14 сая төгрөг зарцуулахгүйгээр эрсдлээс хамгаалах боломж байна. Энэ бол зөвхөн санхүүгийн тооцоолол нь шүү дээ. Үүнээс гадна сэтгэл санааны байдал, ар гэр, цаг хугацааны асуудал гээд олон зүйл бий. Тиймээс нэг эмэгтэйд 20 мянган төгрөг зарцуулаад (Эрүүл мэндийн даатгалаас гарна), зохион байгуулалттай ажиллах боломжтой. Гол нь шинжилгээгээ авсны дараа хариу нь цагтаа гардаг, хариуг нь мэдээлдэг, эргэн дуудах тогтолцоо нь ажиллаж байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Та шинжилгээгээ өгөөрэй гэдэг чинь зөвхөн эхлэл. Шинжилгээний дараа менежмент чухал. Үүнийг анхаарах хэрэгтэй байна.

-Зарим аймагт шинжилгээний хариу гарахгүй удаж байна гэж байсан. 2016 онд л урвалж бодис хангалтгүйн улмаас хариу удаж байсан. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байгаа юм уу. Эсвэл өөр шалтгаан байна уу.

-Урвалж бодис хангалтгүйн улмаас хугацаандаа хариу нь гардаггүй. 2012 онд Мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр аймаг бүр лаборатори, мэргэжлийн багтай болсон. Нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн боловч тогтолцоо, тогтмол санхүүжилт байхгүй учраас зарим газар доголдоод байна. Шинжилгээний хариу он дамжин гарсан хэд хэдэн тохиолдол бий. Энэ их сөрөг. Тухайн иргэн шинжилгээ өгөөд хариу гарахгүй удахаар мартчихдаг. Энэ нь эргээд шинжилгээний хариугаа мэдэхгүйгээс дараагийн шатанд авах арга хэмжээндээ идэвхгүй болдог. Эрт илрүүлэх систем амьд, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Энэ нь гарцаагүй мөнгөтэй холбоотой болж таардаг.

Ид ажил амьдралын туршлага суусан хүмүүсээ хавдраар алдаж байгаа нь мөнгөөр тоологдохгүй хохирол

-Хуулийн төсөлд эрт илрүүлэгтэй холбоотой заалт нэмэлтээр оруулсан гэж байсан.

-Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд энэ талаар тусгаж өгсөн ч эхний байдлаар байнгын хороогоор дэмжигдээгүй. Хоёр дахь байдлаар УИХ-ын чуулганаар ороод гишүүдийн 70 хувь нь энэ асуудлыг хэлэлцэж, цааш нь авч үзье гэсэн шийдвэр дээр тогтсон. Дахин яригдахад гишүүд болон нийгэмд ойлгуулах хэрэгтэй байна.

Яагаад зөвхөн хавдар гэж яриад байгаа юм бэ гэж асуугаад байгаа юм. Хавдар гэр бүлийн хувьд, улс орны хувьд маш их хохиролтой байдаг. Сэтгэл санаа, санхүүгээс эхлээд улс орны хувьд ид ажил амьдралын туршлага суусан хүмүүсээ алдаж байгаа нь мөнгөөр тоологдохгүй хохирол болж байна. 40-өөс дээш ч юм уу, тодорхой эрсдэлт бүлгийн хүмүүсээ жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй байна. Төсөвт мөнгийг нь суулгаж өгөх хэрэгтэй байна. Тогтолцооны төлөө төслийн нэмэлт өөрчлөлтийн санал байгаа юм.

Гарцаагүй төсөв мөнгийг нь гаргахаар хуульчилж өгөхгүй бол тогтмолжихгүй байсаар 20 жилийн дараа манай залуу эмч нар өнөөдрийн бидэн шиг л хорт хавдрын тохиолдлын 80 хувь нь хожуу оношлогдож байна гээд сууж байх аюул байна.

Эх сурвалж: undraga.space

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top