x

Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу

“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт болж байгаа талаар бизнес эрхлэгчид ярьдаг. НДШ-ийн хувь хэмжээг бууруулах ямар боломж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ их байгаагаас гадна өөр нэг том шалтгаан нь албан журмаар төлдөг. Гэтэл эргээд хүртээмжийг нь бараг авдаггүйд гол учир нь байгаа юм. Тухайлбал, НДШ төлөгч даатгуулагчийн цалингаасаа төлсөн шимтгэлийн мөнгө Нийгмийн даатгалын санд өөрийнх нь нэр дээр төвлөрч хуримтлагдан ирээдүйд тэтгэвэрт гарахдаа бөөнд нь шууд авах буюу өвлөж үлдэхгүй алга болчихдогт байгаа юм.

Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу. Энэ тохиолдолд цалин орлого өсч харагдахгүй. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийг тогтоох гэхээс илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсдэг гол учир нь байгааг ойлгох цаг болсон. Дараагийн гол асуудал бол хүртээмжтэй болгох. Нийгмийн даатгалын сан гэдэг бол төсвийн гадуурх тусгай сан. Тиймээс төсвийн сан шиг өөр зүйлд ашиглаж болохгүй. Мөн тусгай менежментийн ур дүй хэрэгтэй.

-Ер нь аж ахуйн нэгжүүд нийт орлогынхоо хэдэн хувийг, иргэд авч байгаа цалингийн хэдэн хувийг татварт өгч байна вэ?

-Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаанаас хамаарч 11 албан татвар, 14 төлбөр, гурван хураамжийг төлдөг. Үйл ажиллагаанаас хамааран татварын төрөл, хувь хэмжээ өөр, өөр. Жишээлбэл, зээл аваад бизнес эхлүүлбэл НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Гаалийн татвар, НДШ, зээлийн хүү, түрээс гэх мэт татвар төлөх болдог. Энгийн ажил олгогч, ажилтан хоёр дундаас нь татвар, НДШ гэж 37 хувийг суутгадаг улс бол манайхаас өөр байхгүй. Эргээд түүнийг нь эдийн засгийн агуулгаар бус, улс төрийн популист амлалтаар зарцуулж буй явдал нь санхүү эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөгүй улсын санхүүг жолоодож буй аймшигтай дүр төрхийг илтгэх төдийгүй, энэ бүрдүүлсэн эх үүсвэрээр халамж тараадаг тогтолцоог өөрчлөх ёстой.

-Уг нь өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар намууд татварыг бууруулна гэж амласан ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар дорвитой бодлого туссангүй гэж учир мэдэх хүмүүс шүүмжилж харагдсан. Ер нь аж ахуйн нэгжүүд татварын дарамтаас чөлөөлөхийн тулд нэн тэргүүнд ямар бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Татварын сууриа өргөтгөх хэрэгтэй. Татвар төлдөг хэсэгтээ дарамт үзүүлэх биш. Ер нь бүгд сонгогдохдоо татвар нэмэхгүй, төсөв тэлэхгүй, та нарын төлөө ажиллана гэсэн. Одоо тэр нь хаана байна. Нэг хүн ч татварын талаар ярьсангүй. Татвараар бүрдсэн төсвийг нь хар. Амлахдаа жишээ нь, МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна гэсэн. Харин Ардчилсан нам Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана гэж амласан.

ХҮН нам Төрийн албыг цомхон, чадварлаг болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах замаар төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна гэж 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан. Энэ амлалтуудаас харахад төсвийн зардал 20-22 их наядаас хэтрэх ёсгүй гэдэг амлалт шүү дээ. Бодит байдал дээр энэ юу болж байна вэ. Амьдрал дээр үйлдэл нь өнгөрсөн жилийн намрын чуулганаар төсөв өргөн барихдаа 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлагыг 20.4 их наядаар тооцож, 2024 оны төсвийн зардлын төсөөлд 22.4 их наяд төгрөг гэж төсөөлж байсан. Энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр 27.4 их наяд төгрөг болж таван их наядаар нэмэгдсэн зардлын төсөл оруулсан бол өнөөдрийн төсвийн тодотголоор 30.5 их наяд төгрөг болж 3.1 их наядаар нэмэгдэж орлоо. Энэ нь ДНБ-ийн 37 хувь гэсэн үг. Тэдний сайхан амлалт бодит ажил хоёрын зөрүү ийм л байна.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар уул уурхайн компаниудын ажилчид 14 хоногийн рейстэй болсон. Энэ нь ажиллах хүчний тоог нэмж, цалингийн зардлыг 56 хувиар өсгөсөн юм билээ. Үүнийг татварын бодлогоор залруулах боломжтой юу?

-Боломжтой гэж харахгүй байна. Уул уурхайн компаниудын хувьд шинэ ажилтнаа бэлтгэх, сургах зардлаас гадна байрлуулах байр, үйлдвэрийн өргөтгөлийн асуудал хүртэл хөндөгдөж байсан зүйл. Өөрөөр хэлбэл, төлөвлөгдөөгүй зардлын өсөлт.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top