x

Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна

Орон нутгийн сонгууль сая болоод дууслаа. Энэ сонгуулийн онцлог нь олонхын буюу мажоритар тогтолцоотой явагдахаар хуульчилсан байдаг. УИХ-ын сонгуулиас бас нэг ялгаатай зүйл нь сонгогчдын ирцийн босгогүй болсон. Хуучин орон нутгийн сонгуулийн ирц 51 хувь давбал хүчин төгөлдөр гэж үздэг байв. Харин шинэ хуулиар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ИТХ-аар сонгогдсонд тооцохоор болсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 4.2-т “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно” гэж байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан “Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй. Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана” гэсэн зарчим үйлчилнэ.

Харин сонгууль зохион байгуулах төрийн байгууллага болон оролцогч нам, эвсэл нь хуулиа дээдэлж, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахих үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардын намын луйвардсаныг нийгэм даяар шаагьцгааж байна. Тэгвэл сонгуулийн үр дүнгээр олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нам, эвсэл засаглалын удирдлагыг авдаг нь бичигдээгүй хууль. Энэ жишгээр ирэх дөрвөн жилийн хугацаанд МАН нийслэл болон орон нутагт ноёрхолоо бэхжүүлэхээр сонгуульд булхайцав уу. Нийслэлд гэхэд Иргэдийн хурлын 45 суудлын 40-ийг нь МАН эзлээд байна.

Манай улсын сонгууль өгөх насны 2.2 сая иргэний бүртгэл бий. Тэднээс тэн хагас нь нийслэлчүүд юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 1.1 сая сонгогч саналаа өгөх ёстой. Тэгвэл энэ удаагийн сонгуульд энэ 1.1 сая иргэний 42.3 хувь буюу 425 мянган иргэн сонгуульд оролцсон дүнтэй байна. Үүний 60-аад хувь буюу 255 мянган хүний саналаар МАН ялалт байгуулжээ. Нэг ёсондоо 1.6 сая нийслэлчүүдээс ердөө 16-хан хувийн санал авч гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр тэднийг дийлэнх олонхын санал авсан гэж тооцох нь хэр зөв бэ. 225 мянгахан хүн Улаанбаатар хотын 1.1 сая сонгогчийн, тэр дундаа 1.6 сая гаруй иргэний амьдралыг мэднэ гэдэг хэтэрхий дорд үзсэн хэрэг биш үү.

Ер нь орон нутгийн сонгуулийг ийм дүнтэй гаргах тохироог анхнаасаа эрх баригчид өөрсдөө хийсэн нь худлаа биш. Тэд хуулийн хулгайгаар төлөвлөж ийм нөхцөлөө бүрдүүлчихсэн улс. Яагаад гэвэл орон нутгийн сонгуулийн ирцийг босгогүй болгосноороо тэд засаглалын эрхийг хялбар аргаар гартаа оруулж чадна. Тийм болохоор хуульд өөрчлөлт оруулчихсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд харш гэдгийг тухайн үед эрдэмтэн судлаачид, улс төрийн хүрээнийхэн өчнөөн хэлж, ярьж байсан боловч парламент дахь олонхоороо түрий барьж хүчээр баталж орхисон. Тэгэхээр энэ удаагийн орон нутгийн сонгууль бол зүгээр ганц намын сунгаа болсон нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Ийм намын сунгаагаар засаг төрөө барина гэсэн юм байхгүй.

МАН-ын булхай хэрээс хэтэрлээ. Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байгаа. Гэвч эрх баригчид Үндсэн хуулиа үл тоож байна. Шулуухан хэлэхэд, сонгуулийг ингэж луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархаж байгаа хэлбэр юм. Үүнийг ч бас Үндсэн хуулиар хориглосон. Харамсалтай нь МАН яалт ч үгүй эрх мэдлийн төлөө хуулийг уландаа гишгэж орхилоо. Ингээд зогсохгүй гол өрсөлдөгч Ардчилсан намыгаа нийгэмд гутаан доромжилж, нэр хүндийг нь шившиглэж дууслаа. Саяны сонгуульд АН-аар овоглосон хулгайч дээрэмчин, хүүхэд хүчиндэгч нарыг дэвшүүлж гутааж байна. Бас сонгуулиа тав дахь өдөр хийж тавлаж байна.

Баасан гаригийн маргаашийн хоёр өдрийн амралтыг ашиглаад монголчууд ялангуяа нийслэлийнхээ хөдөө гадаа явдаг. Агаар салхинд гарч, найз нөхдөөрөө амарч зугаалахыг илүүд үздэг. Үүнийг далимдуулж сонгуулийн өдрийг баасан гаригт зориуд тавьж байгаа нь эрх баригчдын бас нэг тактик. Зөвхөн өөрийн намынхан болоод дэмжигч нараа цуглуулж мөнгө тараах нь ил цагаан болов. Намынхаа дэмжигчид, гишүүддээ бүгдэд нь “Ухуулагч” хэмээх нэр зүүгээд 320 мянган төгрөг тараачихсан гэв үү дээ. Тийм болохоор тэднийхээ саналаар ялчихаж байна. Ард түмний оролцоо бараг байхгүй. Энэ бол ардчилсан сонгууль биш. Харин ардчиллын дүр эсгэж, ардчиллыг гутааж, бөхөөж байгаагийн тод жишээ. Бас сонгуулиа үгүйсгэж, доромжилж байна. Ардчилсан сонгууль хэзээ ч ийм түрэмгий, бүдүүлэг, хайрцагласан нэг намын сунгаа шиг байдаггүй. Нэгэнт ардчилсан сонгууль болоогүй учир хуульд нийцүүлж, дахин сонгууль явуулах хэрэгтэй байна.

Хэрэв орон нутгийн дахин сонгуулийг явуулахгүй бол АН, ХҮН нам засгаасаа огцрох хэрэгтэй. Ийм сонгуулийг хараад дуугүй суугаад байж болохгүй, та нар. Ардчилсан сонгуулийн утга нь дийлэнх олонх нь өөрсдийнхөө төр бариулах гэсэн хүмүүсийг сонгож гаргаж ирэх ёстой байдаг. Гэтэл энэ зарчим алдагдчихаар чинь төр засгийг хууль бусаар авах болчихоод байна. Хуулиа хийхдээ хууль бусаар хийнэ. Тэр хууль бус хуулийнхаа нэрийг бариад ардчиллыг гутаан доромжилж болохгүй. Одоо XXI зуун шүү дээ. Ямар XX зуун байгаа биш дээ. Тэгэхээр нийслэлд дахин сонгуулиа явуулъя. Тэгээд ч нийслэлийн сая зургаан зуун мянган хүний 16-хан хувийн саналаар удирдана гэж юу байхав дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top