x

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хүртэл хувиар чангарчээ

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ сарын 10-ны өдрийн байдлаар 3385.87 төгрөг болж, 0.15 хувиар суларлаа. Харин оны эхнээс 0.7, өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар чангараад байна.

Жил бүрийн есдүгээр сараас эхлэн өвлийн түлш, шатахууны нөөц бэлдэх, хэрэглээний барааны худалдан авахтай холбоотой импортын барааны эрэлт нэмэгддэг бол цаг агаараас үүдэн уул уурхай, мал аж ахуй зэрэг гадаад валютын орлого бүхий салбарын идэвхжил буурснаар валютын зах зээл улирлын шинжтэй хэлбэлздэг. Олон жилийн дундаж статистикаас үзэхэд төгрөгийн ханш сулрах дарамт хамгийн их байдаг нь 9 дүгээр сар юм. Энэ үзэгдэл энэ жил ч давтагдаж байна.

Экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх жилийн мөн үеийнхээс 4.3 хувиар, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой импортын дүн харгалзах хугацаанд 27.4 хувиар өсжээ. Макро эдийн засгийн хувьд нүүрсний экспорт их, алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд хэвээр байгаатай холбоотой гадаад валютын орох урсгал өндөр түвшинд хадгалагдаж, ГВУН-ийн хэмжээ 4.6 тэрбум ам.доллар байна. Иймд валютын зах зээлд үүсээд буй ханшийн хэлбэлзэл түр зуурын шинжтэйгээс гадна цаашид тогтворжихоор байгааг төв банк мэдээллээ.

Монголбанк энэ сарын 11-ний байдлаар цэвэр дүнгээр 378 сая ам.доллар худалджээ. Өөрөөр хэлбэл худалдан авсан гадаад валютаа эргүүлэн худалдаж байгаа ч нөгөө талдаа, иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа мөнгөжүүлэн ГВАН-ийг арвижуулж байна. Засгийн газраас гадаад зээл, бондын төлбөрийг амжилттай хойшлуулснаар ойрын хугацаанд төлөх томоохон зээлийн төлбөр байхгүй тул цаашид төгрөгийн ханш сулрах шалтгаан бага хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top