x

Т.Дүүрэн: Хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Уг ярилцлагаараа "Танхимын тэргүүнийг улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу" гэсэн байна. 

Сануулахад энэ жил МҮХАҮТ-ын тэргүүнээр сонгогдсон Д.Энхтүвшин МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Энэ шалтгаанаар танхимын  шинэ тэргүүнийг сонгох сонгууль ирэх сард болох гэж байгаа. 

Мөн түүнчлэн Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх байр суурь, төрийн оролцооны талаар дараах дүгнэлтийг өгчээ.

Т.Дүүрэн:

-"Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн оруулдаг хувь нэмэр буурсан. Дэлхий даяараа өсөх хандлагатай байхад эсрэгээрээ манайд буурсан. Төрийн оруулж байгаа хувь нэмэр өссөн гэсэн үг.

Манайх 34 жилийн өмнө төрийн оролцоо хэт ихсэхээрээ улс, эдийн засаг дампуурдаг юм байна гэж ойлгоод зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэтэл буцаад төр томроод бүх орон зайг эзлээд эхлэхээр хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна. Үүнийгээ эртхэн засаж авахгүй бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа шилжчих гээд байна. Үндсэндээ нэг голын усандаа хоёр орох гээд байгаа юм. Үүнийг засахын тулд хувийн хэвшлийнхээ харилцааг зохицуулж байгаа гол хууль болох танхимын тухай хуулиа шинэчлэх ёстой. Ингэхийн тулд танхимын төлөөлөл байх ёстой гэж үзсэн юм.

Харин хуулиа батлуулчихвал танхимын ерөнхийлөгч цоо шинэ аргаар сонгогдоно. Даанч улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу гэсэн байр сууриа би цахим орчноор дамжуулан илэрхийлсэн. Улс төр тогтворгүй байж болно.

Харин тогтвортой ажиллаж ирсэн байгууллагыг улс төрөөр дамжуулан самарч байгаа нь түүхэндээ анх удаагийн зүйл болж байна. Энэ хямралд бид 1-2 жилийг алдах гээд байна. Төр нь эрчимтэй төлөвшиж явж байхад бид угаасаа мөнгөгүй, хоцорч явж байж ийм хэмжээний хугацаа алдана гэдэг маш буруу. Биднийг алдаагаа засчихаад гараад иртэл төр чинь тасраад явчихна. Энэ чинь эцсийн дүндээ коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт суурь руугаа очих гээд байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр хортой зүйл" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нэргүй (185.17.14.179)
    Энэ Дүүрэн гэдэг нөхрийг сайн шалган, шоронд хатаах хэрэгтэй. Мөнгө идсэн том хэрэг хийсэн үндэслэлтэйгээр баривчлагдсан байна. Их зантай залуу бөгөөд талийгч аав 3.Түмэнжаргал нь Н.Энхбаярын бөгсийг долоогч, гэр бүлийн хувьд тогтворгүй, гадаадад (Франц-д) амьдарч байхдаа үргэлж архи уун, эхнэрээ дандаа дарамтлан зоддог байсныг олон хүн мэднэ. Энэ Дүүрэн эцэгтэйгээ адилхан ёс зүйгүй нөхөр байж таараа.
    2024 оны 11 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top