x

Зайсангийн хуучин гүүрийг нурааж, зургаан сарын дотор шинээр барина

Нийслэлийн удирдлагууд дахиад л Зайсангийн хуучин гүүрээр оролдож эхэллээ. Саяхан даа, сэрүүн намраар шаваад, хөлдөөгөөд зассан Энхтайвны гүүрээсээ (нарийн яривал Энхтайвны гүрнээс тэмээтэй хөшөө хүртэл) ч сургамж аваагүй бололтой.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 8-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг хийнэ. Шугамын холболтыг хийж дууссаны дараа арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ" гэжээ.

Гэвч энэ нь хуучин гүүрний нас ердөө ганцхан сараар л сунгагдаж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сард хуучин гүүрийг нэг мөр нураах юм байна. Гүүрийг нураасны дараа 18 метр өндөр шонт сууриудыг босгож, газар гэссэний дараа гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлыг эхэлж, наадмын өмнө долдугаар сарын 10 гэхэд шинэ гүүрээ ашиглалтад өгөх гэнэ.

Үндсэндээ Монголд урьд өмнө болж байгаагүй том "бүтээн байгуулалт" болно гэсэн үг.  225 метр урт, хоёр эгнээ төмөр бетон гүүрийг зургаан сарын дотор барьж ашиглалтад оруулна гээд амлачихлаа. 

Өмнө ашиглалтад орсон шинэ гүүрийн ажлыг 2022 оны есдүгээр сард эхэлж, жилийн дараа буюу 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байлаа. Барилгын ажил жил тойрон үргэлжилсэн гэсэн үг. Гэтэл хуучин гүүрийг нураагаад шинээр барих ажлыг зургаахан сарын хугацаанд хийнэ гэх. Үнэн болов уу, үлгэр болох уу?

Хэрвээ үнэн байсан бол өнгөрсөн зун намрын зургаан сард хийчихгүй, дүн өвлийн хүйтэн, ид ачаалал, түгжрэлийн үеэр эхэлж байгаа нь бас л оньсого, таавар юм даа. Намаржин үргэлжилсэн "бордюр ажиллагаа" ид өвлийн хүйтэнд "гүүр ажиллагаа"-гаар үргэлжилж, баахан амьтны хөл туших бололтой. Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг дээ. 

Ингэхэд хуучин гүүр нь шинээсээ юугаараа муу, шинэ нь юугаараа илүү юм бол? Хотын дарга нарын хэлээд байгаа "Ашиглалтын түвшин стандартын D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй" гэдэг нь яг юундаа байна? Нэг нь бохирын шугамтай, нөгөө нь бохирын шугамгүй, яг адилхан хоёр гүүр л харагдаж байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.145)
    Бохирын шугамаа өөр технологоор шийд Нураах амархан шүү!
    2024 оны 11 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top