x

МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ

Голомт банк болон МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдгийг 2023 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогоор эмэгтэй удирдлагатай 50 гаруй аж ахуйн нэгж энэхүү тэмдгийг авсан бөгөөд  бараа, бүтээгдэхүүний шошгондоо байршуулаад байна.

“Women Owned” тохирлын тэмдэг хэрэглэгч байгууллагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар, Скайхайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Бадамханд, Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд Скайхайпермаркет ХХК буюу Имарт сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг “Women owned” тохирлын тэмдэгт бүхий бизнес эрхлэгчдийг дэмжих хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд: 

-Голомт банк он гарангуут үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойтой золгоно. Энэ хугацаанд Монголын хувийн хэвшлийн банкнуудыг түүчээлж, бизнесийг дэмждэг, ялангуяа шинээр, тогтвортой үр дүн бий болгож байгаа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тогтвортой ажиллаж, манлайлагч банк болсон. Сүүлийн жилүүдэд манай банкны зорилтын нэн чухал хэсгийг тогтвортой хөгжил, ногоон бизнесийг хөгжүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт рүү чиглэх болсон. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тохирлын тэмдгийг хамтарч гаргасан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой бодлого явуулж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо барьж ажиллах болно.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top