x

Х.Баттулга “Монгол Трамп” болох уу?

Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа өрсөлдсөн Трамп 11 сарын 5-нд санал хураалтаар илүүрхсэн. Тэр нь хуульд заасан ялалтад хараахан хүрээгүй байжээ. Харин Хавайд 12 сарын 17-нд явагдсан санал хураалтаар ялалтын босгыг давжээ. Сонгуулийн хороо нь Трампын ялалт албан ёсоор баталгаажлаа гэж зарлав. Одоо 2025 оны нэгдүгээр сарын 6-нд Конгресс нь нийт саналыг тоолно. Тэрний дараа Трампыг 47 дахь Ерөнхийлөгчөөрөө зарлана. Тэгснээр Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө.

Трампын ялалт шат шатаар баталгаажиж байгаа ч түүнийг Америк ч дэлхий ч хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Шинэ Ерөнхийлөгч гадаад дотоод бодлого дээр ямар байр суурьтай байна вэ гэдгийг асар их сонирхож байна. Сонгуулийн өмнө болон дундуур хэлсэн үгээс нь санаа авч тайлбар анализ хийцгээж байна.

Энэ дотроос хамгийн ихээр нэг зүйлийг хэвлэлүүд онцлох болжээ. Тэр нь Трампын өшөө авалтын жагсаалт юм. Ингэх учир үндсийг америкчууд болоод дэлхий нийтээрээ мэднэ.

2020 оны өдийд Байдены ялалт албан ёсоор зарлагдаж байв. Тэгэхэд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Пенсильвани, Уисконсинд явагдсан санал хураалтын үр дүнд булхай орсон гэж шүүхэд хандсан. Тэрнээс болж Байдены ялалтыг зарлах хугацаа хойшилж байжээ. Хэдийгээр Байден ялж дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан ч Трамп түүнийг булхайгаар Ерөнхийлөгч болсон гэж үзсэн хэвээр өнөөдрийг хүрсэн. Тэгснийхээ улмаас Трамп 2020 оны сонгуулиас хойш амар заяагаа үзээгүй. Улс төр, хуулийн хүнд дарамтыг давсан. Тийм учраас 2020 оны ялагдлаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд өөрийг нь зовоосон хүмүүсээс өшөө авах жагсаалт гаргасан гэгдээд байна.

Трамп ялалт байгуулсныхаа дараа гаргасан өшөөгөө авах хүмүүсийн жагсаалт нэлээд урт байж магадгүй гэж хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа. Нэрсийг ч жагсаасан байв. Жагсаалтад одоогийн Ерөнхийлөгч Байден, түүний хүү Хантер болон Байдены гэр бүлийн бусад гишүүд, Харрис, Ерөнхийлөгч асан Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Пелоси нар багтжээ.

Үүнээс гадна Трамп Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Жеймс, хуульч асан Коэн, “Мета” корпорацийн үүсгэн байгуулагч Цукербергээс өшөө авах хүсэлтэй байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Мөн Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан асан Стрзок болон түүний амраг Лиза нарыг дуртайяа шийтгэнэ. Тийм шалтгаантай гэжээ. Тэдний тухай хэлсэн үгийг нотолгоо болгожээ. Трамп Тусгай зөвлөх Смитийг эх орноосоо хөөх ёстой, Байден, түүний гэр бүлийнхний араас жинхэнэ тусгай прокурор томилж ажиллуулна, Харрис хилийн асуудлаар хийсэн үйлдлийнхээ төлөө яллагдах ёстой, Обамаг цэргийн шүүхээр шүүхийг хүсч байна, Чейни эх орноосоо урвасан учир цэргийн шүүхээр шүүгдэх ёстой, Шифф бол дотоод дайсан, түүний эсрэг цэргийн хүчийг ашиглах хэрэгтэй, Пелоси ч дотоодын галзуу дайсан, Генерал Миллиг дээд хэмжээгээр яллавал зохино, Нью-Йоркийн ерөнхий прокурор Жеймс хүний эрхийн эсрэг хуйвалдааны хэргээр шоронд суулгана, Шүүгч Энгорон бол авлигач, улс төрийн хакер, Манхэттэний дүүргийн прокурор Брэггийг яллахыг хүсч байна, 2020 оны сонгуульд миний эсрэг ажилласан хуульчид, улс төрийн зүтгэлтнүүд, хандивлагчид, хууль бус сонгогчдыг урт хугацааны хорих ялаар шийтгэхийг уриалж байна, Цукербергийг анхааралтай ажиглаж байна, тэр ямар нэгэн хууль зөрчсөн тохиолдолд насан туршдаа шоронд сууж болно гэх зэргээр мэдэгдэл хийснийг дурдсан.

Трамп нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараа эдгээр мэдэгдлээ хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг америкчууд онцгой анхаарч байна. Гаднын мэдээллийн агентлагууд ч чих тавьсаар байна.

Түүнээс гадна Америкийн 47 дахь Ерөнхийлөгчөөр баталгаажихад тун ойртсон Трампын энэ түүх Монголд давтагдаж болзошгүй нь. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай таван намаас нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийн тоо хөдлөхгүй. Харин нэр дэвшигчид хэн байх вэ гэдэг чухал бөгөөд сонирхолтой. Одоогийн Үндсэн хуулиар зөвхөн шинэ хүмүүс нэр дэвших үү, эсвэл өөрчлөлт ороод хуучин Ерөнхийлөгч нарын зарим дахиад нэр дэвших үү. Уул нь Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн уг эхийг зөрчиж болохгүй. 2019 онд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэсэн нь уг эх дэх Нэг удаагийн бүрэн эрх нь дөрвөн жил байна, дахин нэр дэвшиж болно гэсэнтэй зөрчилдөнө. Эхлээд дөрвөн жил, дахиад нэр дэвшинэ гэхээр сонгогдвол найман жил ажиллана гэсэн үг. Тэгэхээр 2019 оны өөрчлөлт нь уг эхийг дордуулсан гэсэн ойлголт үүснэ. Үндсэн хуулийг өөрчлөхийг хүсэгчид гүйцэтгэхдээ ийм суурь шалтаг гаргаж хэрэгжүүлнэ гэсэн үг.

Энэ зөрчил байна, буцаад дахин нэр дэвшдэг болгоё гээд шийдчихвэл өмнөх Ерөнхийлөгч нарын зарим нь нэр дэвшинэ. Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бол бүр бэлдэж байгаа нь ажиглагдаад байгаа. 2024 оны орон нутгийн сонгуулиар яав? Намынхаа дотоод сонгуулиар нийслэлийг мэдэлдээ авсан тэрээр тэр сонгуульд жинхэнэ өөрийнхөөрөө оролцсон. Хүүхэд хөгжлийн дэвтэртэй болгоно гээд яриад явчихсан. Орон нутгийн сонгуульд түй ч хамаагүй сэдвээр өрсөлдсөн. Жинхэнэдээ Х.Баттулга орон нутгийн сонгуулиар орон нутгийн сонгууль хийгээгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдсэн. Хараад байгаарай хэрвээ Үндсэн хууль дахь халтай заалт өөрчлөгдөхөөр бол удахгүй Хүүхэд хөгжлийн дэвтрээ яриад гараад ирнэ. Эрх нээгдвэл түүнд боломж байгаа. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр дөрвөн жил л ажилласан. Одоохондоо олон нийтийг уйдаагаагүй гэсэн үг. Дахин нэр дэвшвэл хамгийн эвгүй нэр дэвшигч болно. Энэ бүгдээс илүүтэйгээр Х.Баттулга дахиад сонгогдвол Трамп шиг жагсаалт танилцуулж магадгүй. Тэгж сонсогдоод байна. Тийм учраас Х.Баттулга “Монгол Трамп” болох уу гэсэн утгатай зүйл яригдах болжээ.

Шалтгаан нь Х.Баттулгын фээврит нь Трамп. Ерөнхийлөгч байхдаа уулзаж байсан. 11 сарын 5-ны санал хураалтын дүн гайгүй гарахад хамгийн түрүүнд баяр хүргэж утсаар холбогдсон гэж байгаа. Тэр байтугай орой нь Тамгын газрын даргаа дуудаж 100 грамм татаж тэмдэглэсэн. Харин Х.Баттулгын өшөө авалтын жагсаалтад хэн хэн байх бол гэдэг ихээхэн сонирхолтой. 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд нэр дэвших эрхээ Цэц дээр хусуулсантай л холбогдох байх. Тэр өдөр Цэцийн дунд суудлын хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болж байсан юм.

Тэгэхэд цэцэд мэдээлэл гаргаж байсан гурвын нэг нь Засгийн газарт Шадар сайд, бас нэг нь Цэцийн гишүүн болчихсон л байна. Тэр үедээ Х.Баттулгын дахин нэр дэвших эрхийг хассаныг Тамгын газрын дарга руу нь чихээд өнгөрч байсныг олон хүн өнөөдөр санаж байгаа байх. Гэтэл мэдээлэл гаргасан гурваас гадна тэр үеийн эрх баригч намын удирдлагууд энэнд хамаатай л гэдэг. Намынхан нь ч бас. Хагараад хоёр хуваагдчихаад байсан намынх нь нөгөө талынхан өрсөлдөгчтэй нь нийлээд тоглоод явчихаж билээ. Энэ мэтээр Цэцийн шийдвэрийн энд тэндээс Х.Баттулгын өшөө авалтын жагсаалт бүрдэх талтай. Гэхдээ эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрчилж өмнөх болоод одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхтэй үгүйг нэг тийш болгосны дараа энэ тухай яригдана.

Ажиглагч А.Батболд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.185.204)
    малнуудыг трамптай зүйрлэх хэрэггүй болов уу?
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top