x

Голомт банк “Great Place to Work-Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг. Үүнийгээ бататган 2022 онд Монголын банк санхүүгийн салбараас анхлан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан. 2023 онд ажиллахад таатай газар гэдгээ олон улсад дахин баталгаажуулсан бол 2024.12.19-нд уг батламжийг гурав дахь жилдээ авч, амжилтаа тогтмол өсгөсөн Монголын анхны байгууллага боллоо.

“Ажиллахад таатай газар” батламж нь олон улсад нэр хүндтэй төдийгүй Great Place to Work байгууллагаас жилд нэг удаа олгодог. Тус байгууллагаас ажилтнуудын дунд хараат бус, хөндлөнгийн судалгаа явуулж, байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар цаашдын чухал алхмуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

“ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан Монголын анх байгууллага болсноор бид “Дэлхийн жишиг Монголын банк” алсын харааны хүрээнд Монголын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудсыг бичлээ. Хөгжлийн Голомт ажилтнууддаа ажиллахад таатай газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд судалгааны үр дүнд суурилан ажлын орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна”.

Голомт банкны Гүйцэтгэх захирал
А.Одонбаатар

“Ажиллахад таатай газар™-аар Голомт банк баталгаажсанд бид маш их баяртай байна. Сайн ажлын байрыг бий болгож байгаа
байгууллага, удирдагчидтай хамтран ажиллахдаа баяртай байх болно. Ингэснээр бүх хүнд илүү сайхан ертөнцийг бий болгож чадна”.

Great Place to Work™ Greater China
компанийн Гүйцэтгэх захирал
Хосе Безанилла

Great Place to Work™-ийн тухай

Great Place to Work™ нь 1992 оноос хойш дэлхий даяарх 100 сая гаруй ажилтнуудын дунд судалгаа явуулж, тодорхой асуулгуудад үндэслэн тухайн ажлын байр ажиллахад таатай эсэхийг тодорхойлсоор иржээ.

Great Place to Work™ Greater China нь байгууллагуудад өөрсдийн соёлыг үнэлж, бүх ажилтнуудад өндөр итгэлцсэн ажлын туршлагыг бий болгосноор тухай бизнес илүү үр дүнд хүрэхэд нь тусалдаг. Судалгааны үр дүнд суурилсан үйл ажиллагаа нь байгууллага бүрийг ажиллахад хамгийн таатай, гайхалтай ажлын байр болоход нь чиглүүлж, илүү сайн ертөнцийг бий болгох эрхэм зорилгод тулгуурладаг байна.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top