x

Ураны улс төр уран байгаасай

Бадрах энжержи компанийн төсөл нааштай яригдахтай зэрэгцэн АЦС-тай болцгооё гэдэг уриалга ихээр гарлаа. Уран олборлох, АЦС байгуулах хоёр үнэн хэрэг дээрээ хоорондоо хавирахгүй асуудал. Хамартаа тулсан бэрхшээл зовлонгоо шийдэх бодит боломж гараад ирэхээр хаа холын юм яриад унадаг нь асуудлыг төөрүүлэх, унагах айхтар “эерэг” тактик ч байж мэднэ. 

Манай “тулгасан” төсөл

Орано майнингтэй хийх гэрээний төсөлд эерэг зүйл олон байна. Монгол Улсын Засгийн Газар анх удаа гэрээнийхээ саналыг айлд тавьсан нь хамгийн эерэг зүйл. Манай тавьсан санал дээр хоёр тал ажиллаж дундын зөвшилцөлд хүрчээ гэсэн үг. Товчхондоо бол монголчууд өөрсдийнхөө нөхцөлийг “тулгалаа”. Үндсэн хуулийн 6.1 заалтын “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэдэг заалтыг бүрэн хангасан гэхэд болно. 

Гол гавьяа нь санхүүгийн загварчлалаа хүлээн зөвшөөрүүлсэнд оршино. Манай боловсрууулсан санхүүгийн загварчлалаар ямар ч үед 50+1 ашгийн шууд үр өгөөж Монголд оногдох тооцоо гаргасан байна. Монголын шууд үр өгөөж гэдэгт АМНАТ зэрэг татварыг оруулчхаж байна. Түүнээс ажилчдын цалин гэх мэт есөн жорын “үр ашиг”-ийг тооцолгүй шууд үр өгөөжийг чухалд авчээ. 

Сүүлд ургасан эвэр

Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эхлэхтэй зэрэгцээд монголчууд “Хэзээ ногдол ашгаа хүртэх вэ” гэдгийг сонирхсон. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Энэ 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа бид зээлээр хийж байлаа. Харин 2022 онд өрөө тэглүүлснээр хугацаа наашилж 2032 оноос ногдол ашиг хүртэх тооцоотой сууцгааж байгаа. Орано Майнингтэй энэ эрчээрээ гэрээ зурагдвал Бадрах Энержигийн ураны төслийн бүтээн байгуулалт дөрвөн жилийн дараа дуусаж, 2028 оноос олборлолт эхлэхээр монголчууд ашгаа хүртэнэ.

Үүний тулд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулж, ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс төслийн үр өгөөжийг шууд хүртэхээр УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Өнөөдрийн зах зээл дээрх ураны үнээр багадаа 13-14 хувийг нь авна. Зөөвч Овоо төслийг хэрэгжүүлэх хугацаанд Бадрах Энержи компанийн 34 хувийн энгийн хувьцааны ногдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТ-т 717 сая ам.доллар буюу улс, орон нутгийн төсөвт нийтдээ 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ. 

Цацрагийн хяналт

Орон нутгийнхан нь өгүүлэл тавиагүй байхад Улаанбаатарт жагсдаг асуудал нь цацраг. Тэгвэл гэрээний төсөлд гурван жил тутамдаа олон улсын атомын энергийн экспертүүдийн үнэлгээний баг ирж ажиллах амлалтыг хоёр талаасаа тохирсон. НҮБ-ын дэргэдэх Олон улсын атомын энергийн агентлагийн экспертүүд нь ажиллана.

Дээрээс нь ус гэж тусдаа сэдэв бий. Үүнийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хавсралтаар тохирно, тэрэн дээрээ баталгаажуулна гэдгийг хэлэлцээрийн үеэр ярьсан ажээ. Улаанбадрахын худаг ундны усны стандарт хангадаггүй. Тэгэхээр одоогийн үзүүлэлтэд нь хүргэж нөхөн сэргээнэ гэчихэж болохгүй. Тиймээс одоо ямар байгааг нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоогоод нөхөн сэргээхдээ түүнд нь дүйцүүлж нөхөн сэргээх юм байна. 

Бидэнд юу чухал вэ

Төрийн эзэмших хувийг дагаад хөрөнгө оруулалт нэрээр төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгө төсөл рүү урсана, хөрөнгөө оруулж чадахгүй бол төрийн хувь оролцоо нь тэртээ тэргүй багасна. Аргаа барахаараа зээл авч хойд хормойгоороо урдахаа нөхнө, татварын янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлнэ, үнийн хайчинд орно, хөрөнгө оруулалт үр ашиггүй болно гээд олон асуудал босч ирдгийг бид Оюутолгой төслөөр хангалттай мэдэж авсан.

Засгийн газрын хувьд төсөвт тогтвортой орлого орж ирэх нь хамгаас чухал. Зах зээлийн үнэ ханшаас болж орлого хэт савалгаатай болбол төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөлтэй. Ийм учраас хэлбэлзэл ихтэй, бас нэмэлт хөрөнгө оруулалт, эрсдэл дагуулж мэдэх хувьцааг шохоорхохоосоо илүү ашигт малталын нөөц ашигласны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь ганц зөв шийдэл. 

Гунигт 34 хувь

Орано Майнинг компанитай байгуулах гэрээнд Монгол Улс өөрийн эзэмших 34 хувийнхаа 10 хувийг ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр эзэмшихээр тохирчээ. Гэхдээ тэр 10 хувь нь давуу эрхийн хувьцаа болохоор ямар ч үед шууд ногдол ашгаа авна. Харин анхны хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалтын ажилд нь дөрвөн жилийн дотор 500 сая ам.доллар зарцуулна.

Цаана нь дахиад нэг тэрбум 200 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт, бүгд нэг тэрбум 600 сая ам.доллар болно. Монгол Улсын Засгийн Газар 34 хувийг нь эзэмшвэл 544 сая ам.доллар гаргаж таарна. Харин Орано Майнинг компани Монголын талын тавьсан саналыг хүлээн зөвшөөрчээ. Хүний хүнтэй хэл амаа болчихоод эргээд харахад манай “эх орончид” хүлээн зөвшөөрөхгүй гээд хэвтчихвэл хэцүү дээ.

Одоо тэд хоёр толгойтой хураг, ишиг биш гунигт 34 хувиа ярихаа цөхөхгүй улс. Оюутолгойн 34 хувийг эзэмших гэж өр тавьж, зээл аваад ногдол ашиг хүртэх хугацаа алдсанаа ч юман чинээ тоохгүй. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг зогсоох гал халуун сэтгэл нь идэр есийн жаварт уур савсуулан буй биз ээ. Ураны төсөл дээр монголчууд 34 хувийн хөрөнгө оруулалт гаргахгүйгээр 34 хувийн шууд ашиг хүртэхээр байна шүү, “эх орончид минь”. 

Д.Батбаяр /baabar.mn/ 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.115.119)
    Би нэг юмыг огт ойлгохгүй байнаа.Оюу толгой дээр 34%даа хөрөнгө оруулалт хийнэ гээд хэн заалт хийчих вэ. Монголын баялгийг ашигласнаар монголчууд 34% ийн алтан хувьцаа эзэмшдэг болмоор юм. Гэтэл ОРАНОтай 10 хувийн алтан хувьцаа авчихаад баярлаад байгаа мөртлөө ЦАГААН СУВРАГА , АЧИТ ИХЭТ гээд монгол компаниудаасаа 34% ийг алтан хувьцаа гээд нэхээд байдаг нь огт ойлгогдохгүй байна. Монголчууд монголдоо баялаг бүтээж болохгүй юу .Гадныхан гэхээр яагаад давуу эрхтэй байдаг юм бэ .Оюун эрдэнэ Нямбаатар та нар бага галзуураарай .
    2025 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.90.247)
    Монгол 34%- иа ҮНЭГҮЙ ЭЗЭМШИНЭ гээд л ХУУЛИНДАА ЗААЧИХААЧ, зөвшөөрөх нь орж ирнэ л биз.
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Тантай санал нэг байна . Баялагаа ухуулчихаад 34% даа хөрөнгө оруулалт хийнэ гэж ямар юм байдаг юм бэ.34% бол Монголын алтан хувьцаа шүү .
      2025 оны 01 сарын 09
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top