x

Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ

Газар тариалангийн салбарт 2024 онд нийт 16.2 мянган өрх, 1.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Тариалан эрхэлдэг өрхийн хувьд:

  • 38.4 хувь нь Төвийн бүсэд,
  • 21.1 хувь нь Хангайн бүсэд,
  • 19.4 хувь нь Баруун бүсэд,
  • 13.3 хувь нь Зүүн бүсэд,
  • 7.8 хувь нь  Улаанбаатар хотод ногдожээ.

Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

  • 51.2 хувь нь Төвийн бүсэд,
  • 22.4 хувь нь Хангайн бүсэд,
  • 13.6 хувь нь Баруун бүсэд,
  • 9.3 хувь нь Зүүн бүсэд,
  • 3.5 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.

Нийт  тариалсан  талбайн хувьд:

  • 354.4  мянган  га-д үр  тариа,
  • 132.4 мянган  га-д техникийн ургамал,
  • 100.8 мянган га-д таримал тэжээл,
  • 20.2  мянган га-д хүнсний ногоо,
  • 19.6 мянган га-д төмс,

Энэ нь  2023 оныхоос үр тарианы талбай 8.7 мянган га, таримал тэжээлийнх 6.1 мянган га, техникийн ургамлынх 4.5  мянган га -гаар буурчээ. Хүнсний    ногооных 4.4 мянган га, төмснийх 0.2  мянган га -гаар нэмэгдсэн байна. Нийт тариалсан талбай 2024 онд  632.7 мянган га-д хүрсэн нь 1990-1992 оны түвшинтэй ойролцоо очжээ.

 

НИЙТ ТАРИАЛСАН ТАЛБАЙ, мянган га

Сүүлийн 30 гаруй жилээр авч үзэхэд, 2006 онд хамгийн бага  162.0 мянган га-д  тариалалт хийсэн байжээ. Нийт тариалсан талбайд үр тариа 1990-2007оны дунджаар  88.9 хувийг эзэлж байсан аж. Харин  сүүлийн 17 жил  /2008- 2024 он/-д 72.9 хувийг эзлэх болсон байна. Үр тариа нь  газар тариалангийн голлох бүтээгдэхүүн хэвээр байгаа аж. Гэвч нийт талбайд эзлэх хувь буурч, хүнсний ногоо, таримал тэжээл, техникийн ургамлын нэр төрөл нэмэгдэх хандлагатай болжээ. 

Үр тариа тариалсан талбай 2023 оныхоос Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 1.4 га-гаас 4.4 мянган га буюу 1.9 хувиас 2.6 дахин нэмэгдэх жишээтэй. Улаанбаатар хотод болон бусад    аймаг 4.5 га-гаас   13.3мянган га-гаар буурсан байна.

Төмс тариалсан талбай  2023 оныхоос Дундговь,  Дорноговь,  Хэнтий,  Говьсүмбэр,  Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт 0.9 – 455.6 га-гаар    нэмэгджээ Улаанбаатар хотод болон бусад    аймагт  1.4– 158.8  га-гаар    буурсан байна. 

Хүнсний ногоо тариалсан талбай 2023 оныхоос Архангай, Өмнөговь,  Баянхонгор,  Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай, Хэнтий , Увс , Завхан, Төв   аймаг болон Улаанбаатар хотод 2.1-159.0  га-гаар буурчээ. Бусад аймагт 0.3 тонноос 2.9 мянган га- гаар нэмэгдсэн аж.

 

ХУРААСАН УРГАЦ, ургамлын төрлөөр, мянган тонн

Улсын хэмжээнд 2024 онд үр тариа 443.2 мянган тонн, төмс 251.4 мянган тонн, хүнсний ногоо 282.3 мянган тонн, таримал тэжээл 259.2 мянган тонн, техникийн ургамал 59.4 мянган тонныг хураан авчээ. Энэ нь 2023 оныхоос хураасан хүнсний ногоо 73.9  мянган тонн,  төмс  72.0  мянган тонн, техникийн ургамал 4.0  мянган тонн,  таримал тэжээл 1.0 мянган тонн,  бэлтгэсэн өвс, хадлан  12.7 мянган тонноор   нэмэгджээ. Харин хураасан үр тариа 27.2  мянган тонноор буурсан байна.

Нийт хураасан үр тарианы хувьд:

  • 89.6 хувийг улаан буудай,
  • 8.0 хувийг овьёос,
  • 2.1хувийг арвай,
  • 0.3 хувийг бусад,

Үр тариа 2023 оныхоос Дундговь,  Баянхонгор,  Баян-Өлгий,  Говь-Алтай,  Ховд,  Увс, Хэнтий аймагт 1.6 тонноос  7.1 мянган  тонноос 2.6 дахин нэмэгджээ. Улаанбаатар хотод болон бусад аймагт 21.0 тонноос 12.9 мянган тонноор буурчээ.

Мөн төмс Говьсүмбэр, Увс, Завхан  , Дорнод  , Ховд , Баян-Өлгий  , Орхон  , Булган, Дархан-Уул ,  Сэлэнгэ, Төв аймагт 24.9 тонноос 63.6 мянган тонноор нэмэгджээ. Улаанбаатар хотод болон бусад аймагт 17.2тонноос 1.7 мянган тонноор бага байгаа аж.

Хүнсний ногоо Говьсүмбэр, Дорнод, Ховд , Архангай, Баян-Өлгий, Увс, Орхон, Төв , Дархан-Уул , Сэлэнгэ аймагт 24.8 тонноос 63.7 мянган тонноор нэмэгджээ. Улаанбаатар хотод  болон бусад аймагт  25.0 тонноос 2.1 мянган тонноор буурсан байна.

Үр тариа хураалтыг  аймгаар нь авч үзвэл:

  • 42.3 хувь нь Сэлэнгэ аймаг , 
  • 23.2  хувь нь Төв,
  • 9.3 хувь нь Булган,
  • 5 хувь нь Хэнтий ,
  • 4 хувь нь Хөвсгөл,

Төмсний хувьд:

  • 65.5 хувь нь Төв аймаг,
  • 17.3хувь нь Сэлэнгэ аймаг,
  • 3.6 хувь нь Ховд аймаг,
  • 1.9 хувь нь Дархан-Уул аймаг,

Хүнсний ногооны хувьд:

  • 53.1хувь нь Сэлэнгэ аймаг,
  • 14.5 хувь нь Төв аймаг ,
  • 12.3 хувь нь Дархан-Уул аймаг,
  • 6.4 хувь нь Ховд аймагт   ногдож байна.

Бэлтгэсэн өвс, хадлан Баянхонгор, Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дундговь,  Дархан-Уу, Төв,  Сэлэнгэ, Хөвсгөл аймагт 725.3 тонноос 39.8 мянган тонноор   буурчээ. Улаанбаатар хотод болон бусад аймаг 1.5 -52.4 мянган тонноор нэмэгдсэн байна.

 

ГА-ГИЙН УРГАЦ, центнер

Улсын хэмжээнд 2024 онд нэг га-гаас дунджаар 12.5 центнер үр тариа, 128.2 центнер төмс хураасан байна. Энэ нь  2023 оныхоос төмснийх 35.8 центнерээр   нэмэгдэж ,олон жилийн дунджаас 29.5 центнерээр их байна. Харин үр тарианых 0.4 центнерээр буурсан. Гэвч  олон жилийн дунджаас 2.4 центнерээр их байгаа юм. Үр тарианы га-гийн ургац 2024 онд  Сэлэнгэ, Баянхонгор,  Улаанбаатар хот ,  Говь-Алтай  ,  Төв , Баян-Өлгий,  Орхон,  Дорноговь аймагт улсын дунджаас 1.3-28.0 центнерээр их байна. Бусад аймагт улсын дунджаас 0.9-11.1 центнерээр бага байгаа аж. Төмсний га-гийн ургац Төв,  Сэлэнгэ аймагт улсын дунджаас 7.9-22.6 центнерээр их, Улаанбаатар хотод болон бусад аймаг улсын дунджаас 10.7-85.9 центнерээр багыг хураажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top