x

Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дэх олс буюу Женко

Гашуунсухайтын төмөр замаар Женко дахиад шинэ кино хийжээ. Гол дүрийн эзэн /Х.Баттулга/ хэвээрээ, харин хөтлөгч солигджээ. Арван жилийн өмнө Женко.Баттулгын зохиолыг нь бичиж, найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон “Зуун чухал сэдэв”-ийг Го.Бадарч хөтлөж байсан билээ.

А.Амундрагийн хөтөлсөн төмөр замын хил холболтын тухай тархи угаалтад орж байгаагаа ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд мэдээгүй, тиймдээ ч өргөн нэвтрүүлгийн сувгаар угаалт хийсэн уг “кино зохиол”-ын дараа  “Төмөр замын хил холболт, Засгийн газрын тогтвортой бодлого нь Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад чухал талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн хэсэг болжээ” гэж байр сууриа илэрхийлснээс харвал бас л хулхидуулсан бололтой.

Бас гэдэг нь Го.Бадарчийн хөтөлсөн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэгт гавъяат уурхайчин Д.Дамбыг мөн л хуурч аваачаад ярилцлага авахдаа тун чиг эвгүй байдалд оруулсан нь болсон явдал. Тэр үеэр ийм нэгэн маргаан Женко болон Д.Дамба нарын хооронд өрнөж байв.

Д.Дамба: Бид үеийн үед хятадуудтай наймаа хийж ирсэн шүү дээ. Цайнаас эхлүүлээд торго, хонь бүгдийг л наймаалцдаг байсан. Хятадууд бидэн рүү довтлохдоо тулах юм бол тэр нарийн царигтай цариггүй орж ирнэ.

Х.Баттулга: Ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк, холбоог нь эзэлдэг юм. Тэрнийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг юм, үхдэг юм, үрэгддэг юм. Өнөөдөр манайх зүгээр л өгч байгаа байхгүй юу.

Д.Дамба: Тэгвэл өргөн царигтай  төмөр замаар оросууд манай руу халдан довтлохгүй гэсэн баталгаа хаана байна.

Х.Баттулга: Оросынхоо бодлогыг хар л даа, түүхээ хар л даа. Орос газар нутгаа томсгох бодлоготой биш. Хүн ам нь цөөхөн, сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадын аюулаас айж байгаа улс.

Энэ нэвтрүүлгээс хойш олон жилийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг парламентад өргөн барьж, УИХ-ын байнгын хороодоор ид хэлэлцэж байна.

Уул уурхайн сайд Ц.Тувааны өөдрөг төсөөллөөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийснээр Монгол Улсын экспортын хүчин чадал 40 сая тонноор нэмэгдэж, орлого хоёр дахин өсөх гэнэ. Гэнэ гэдэг нь баталгаатай, бодитой тоо бас биш. Мега төслийн онцлог гэж бий. Нэг тэрбум ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийн гуравны хоёр нь нурдаг. Жишээ нь, Гашуунсухайтын болон Зүүнбаянгийн мухар төмөр замууд байна. Мега төсөл улс орны хөгжилд гарцаагүй чухал боловч нөгөө талдаа улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь бий. Тэр тусмаа мега төслийг сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг юм биш. NPV /Net Present Value/  буюу өнөөгийн үнэ цэнийн хувьд төсөл эерэг байх ёстой. Атал Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл үнэ цэнийн хувьд эерэг байх боломжгүй болчихсон…  Алдааг нь засахын хэрээр алдаа гаргах ихээхэн эрсдэлтэй.

Том төслийг боловсруулахад science driven, business driven, project driven гэсэн гурван том үе шат хэрэгтэй. Монголчуудын гол алдаа нь science driven-ийг хаядаг. Шинжлэх ухааны асуудлыг нь шийдээгүй байж төслийн үр ашгийг яриад явдаг. Ц.Тувааны “…нүүрс тээвэрлэх хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, улмаар тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гээд байгаа нь сэтгэлийн хөөрөлтэй яваа хүний л үг.

Харин түүний “Гашуунсухайтын төмөр замыг есөн жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан бол Монгол Улс 232 сая тонн нүүрс экспортод гаргаж, хамгийн багадаа 18.5 тэр ам.долларыг олох байсан” гэх мэдэгдэл нь ноцтой баримт мөн. Гагцхүү тэр хүн бол Х.Баттулга гээд хэлчих хоншоортой аавын хүү Монголын улс төрд даанч алга байна.

Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд “Чайна Энержи” компани Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулсан байдаг. Үүнээс болсон, өнгөрсөн хугацааны алдагдал 2.7 тэрбум юанийг монголчууд төлөхөөр болсон.  Нэмээд боомтын бүтээн байгуулалтад зарцуулах 4.1 тэрбум гаруй юанийг “Чайна Энержи”-ээс авч, төлбөрт нь Тавантолгойн бүлэг ордоос бүтэн байгаа  Бортолгой, Онч хараат гэх хоёр ордоо 16 жилээр ашиглуулна. Гээд харахаар Х.Баттулга Хятадаар айлгаж байгаад хятадуудын хавханд улсаа орноо оруулчихаж дээ. Жинхэнэ террорист ажиллагаа гэж үүнийг л хэлэх байх.

16 жилийн турш "Чайна энержи"-д 355  сая тонн нүүрсээ 15 хувийн хямдралтай экспортлоно гэвэл Монгол Улс 5.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ. 30 ам.доллараар хямдруулж, нүүрсээ зарна гэж тооцвол 10.6 тэрбум ам.долларыг алдана.

Гашуунсухайтын төмөр зам хамгийн ихдээ 25 сая тонн нүүрс зөөвөрлөх хүчин чадалтай. Эхний таван жил 27 сая тонн, дараагийн 11 жилд 20 сая тонн нүүрсийг төмөр замын хил холболтын төлбөрт төлнө гэвэл Гашуунсухайтын төмөр замаар “Чайна Энержи”-ийн нүүрсийг тээвэрлэхээр байна. Энэ бүхнийг нэмж, үржүүлэх юм бол Х.Баттулга, З.Энхболд нарын “Тавантолгойг та бидэнд авч үлдсэн”-ийн хохирол хамгийн багадаа 100 их наяд болж байна.

Ийм байтал Л.Оюун-Эрдэнэ Женко.Баттулгын балгийг цайруулж, үндэсний баатар болгох гэж зүтгэвэл өөрийнхөө хүзүүнд олс угласантай ижилхэн юм.

Ж.Нямсүрэн /News.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top