x

Нүүрсийг орлох хатсан модны нөөц 40-50 жил хүрэлцэнэ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд нүүрсийг орлох хатсан модны нөөц 40 орчим жил хүрэлцэх боломжтой гэж эрдэмтэд тогтоожээ. Үүнээс гадна Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт сумдад ч олон жилийн турш ашиглах боломжтой ихээхэн хэмжээний нөөц бий.

ШУТИС-ийн харьяа “Ойн модны сургалт, судалгааны хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Билигтийн хэлж буйгаар, ойн нөөцийг зөвхөн хамгаалахаас илүүтэйгээр зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашигтайгаас гадна уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад эерэг нөлөө үзүүлэх аж.

Судалгаагаар тухайн бүс нутагт байгаа модны 30-40 орчим хувь нь унанги болон босоо хатсан мод байдгийг тогтоосон бөгөөд эдгээрийг ашиглах боломжийг тооцоолжээ. Цагаан-Үүр сумын хувьд энэ төрлийн модны нөөц нь 43 жил тасралтгүй хангах боломжтой бол Төв аймгийн Мөнгөнморьт сумд хамгийн их буюу 50 гаруй жилийн нөөцтэй байна.

Судлаачдын үзэж буйгаар, ийм төрлийн модыг зөвхөн түлш болгон ашиглах бус, бусад улс орнуудын жишгээр дулааны болон эрчим хүчний цахилгаан станцуудад ашиглах боломжтой. Мөн их хэмжээтэй унанги модыг цэвэрлэхгүй орхисноор ойд гал түймэр дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж, зэрлэг амьтдын идээшилтэд саад болох, хортон шавж олшрох зэрэг сөрөг үр дагавар үүсдэгийг анхааруулж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Ойг хамгаалах хөрөнгө оруулалт, шинэ ирээдүй” сэдэвт 8-11 нэвтрүүлгээс ирэх Даваа гарагт хүлээн авч сонсох боломжтой.

Эх сурвалж: ШУТИС-ийн "Ойн модны сургалт, судалгааны хүрээлэн"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top