x

Манай улсад нийт 267 хүн ХДХВ, ДОХ-ын халдвар авсан гэж бүртгэгджээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэ жил манай улс “Яг одоо шинжилгээнд...” гэсэн уриан дор өнгөрүүлнэ. Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас уг өдөртэй холбогдуулан мэдээлэл хийж, ХДХВ/ДОХ-ын халдвар, эмчилгээ үйлчилгээний талаар танилцууллаа.

Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 сая хүн байна гэсэн мэдээлэл байна.  

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа:

“Манай улсад 1992 онд ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөг хүртэл нийт 266 тохиолдол илэрч, 42 хүн нас барсан. Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ-ын эсрэг авах арга хэмжээнд онцгой анхаарч, ДОХ-ын Үндэсний хороог дахин байгуулж, санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд манай улс ДОХ-ын тархалт багатай улсын тоонд орж байна. Мөн 2013 оноос ретровирусийн эсрэг эмчилгээний зардлыг, 2014 оноос оношлуурын зардлыг Улсын төсвөөс үе шаттайгаар санхүүжүүлж, өнөөдрийн байдлаар оношилгоо, эмчилгээг 100 хувь улсаас хариуцдаг болоод байна” гэлээ.

Мөн тэрбээр ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 43.5 хувийг оношилж, оношлогдсон иргэдийн 92.8 хувийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсны үр дүнд 94.5 хувийнх нь ХДХВ-ийг дарангуйлж чадаж байгаа гэдгийг онцоллоо.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица:

“ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах өдрийг энэ жил дэлхий нийтэд 30 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, оношилгоо маш сайжирсан. Халдвар авсан иргэн тохиромжтой цаг хугацаанд нь эмчилгээнд хамрагдвал эдгэрэх боломжтой болоод байна. Хэдийгээр ХДХВ-ийг бүрэн устгах боломжгүй ч вирусийг дарангуйлах эмчилгээ хийснээр халдвартай хүн урт хугацаанд амьдрах боломжтой болсон” гэв.

Дэлхий нийтэд 90:90:90 гэсэн уриа, зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ нь оношилгоог 90 хувь хийе, эмчилгээнд хамруулах ажлыг 90 хувь болгож, эмчилгээний үр дүнг 90 хувьд хүргэе гэсэн утга юм. Харин манай улсын хувьд энэ зорилт 40:91:90 байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

“Илрүүлэх үйл ажиллагаа 40 хувьтай байна. Монгол Улсад одоогийн байдлаар 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэдэг нь ДЭМБ-тай хамтран хийсэн тооцоолол судалгаагаар гарсан. Бид үүнээс 266-г нь оношилсон. Эрт илрүүлгийг сайжруулах шаардлагатай байгаа. Сүүлийн үед олон улсад шүлсээр оношлох технологи гараад байна. Манай улс энэхүү оношлуурыг оруулж ирэх боломжийг судалж байна” гэсэн юм. 

НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг  илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд...”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байна.

201 8онд 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4 хувийг илрүүлээд байна.
Иймд Та халдвар авсан эсэхээ мэдхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top