x

“Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум доллараар худалдаж авчээ

Америкийн бизнес эрхлэгч Уильям Чисхолм тэргүүтэй групп сагсан бөмбөгийн алдарт “Бостон Селтикс” багийг 6.1 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцсон тухай BBC мэдээлжээ.

Ингэснээр Хойд Америкийн спортын франчайзын түүхэнд нэг багийг хамгийн өндөр үнээр худалдсан тохиолдол энэ болж байгаа бөгөөд 2023 онд NFL-ийн “Вашингтон Коммандерс” багийг 6 тэрбум ам.доллароор худалдан авч байсан үнийн дүнгээс давлаа. Түүнчлэн 2022 онд NBA-ийн “Финикс Санс” баг 4 тэрбум ам.доллароор зарагдаж байсан рекорд амжилтыг эвджээ.

Өнгөрсөн жил Форбес сэтгүүл “Селтикс” багийг 6 тэрбум ам.доллароор үнэлснээр хамгийн үнэ цэнтэй багуудын дөрөвдүгээрт бичигдэж байв. Уг жагсаалтыг “Голден Стэйт Уарриорс” баг 8.8 тэрбум ам.долларын үнэлгээгээр тэргүүлж байсан юм.

Калифорнид төвтэй “Symphony Technology” группийн үүсгэн байгуулагч У.Чисхолм бол Бостоноос гаралтай бизнес эрхлэгч бөгөөд өнгөрсөн онд “Даллас Маверикс”-ийг хожсоноор NBA-ийн аваргаар 18 дахь удаагаа шалгарсан “Селтикс”-ийн үнэнч шүтэн бишрэгч юм.

“Миний бие амьдралынхаа туршид “Селтикс”-ийн үнэнч фэн нь байсаар ирсэн. “Селтикс” баг Бостон хотын хувьд ямар чухал болохыг би ойлгож байна. Мөн би байгууллагыг удирддаг хүний хувьд Бостоны оршин суугчдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа бөгөөд би энэ сорилтод бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ.

Америкийн бизнес эрхлэгч Уик Гроусбек тэргүүтэй одоогийн эзэмшигчид “Селтикс”-ийг 2002 онд 360 сая ам.доллароор худалдан авч байжээ. У.Чисхолм багийн үйл ажиллагааг хариуцаж эхлэхээс өмнө У.Гроусбек 2027-28 оны улирлыг дуустал гүйцэтгэх захирлаар ажиллах төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top