x

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

Манай улсын Гашуунсухайтын боомтоор өдөрт 1000 гаруй нүүрс тээврийн автомашин хил давж, экспорт хэвийн үргэлжилж байна. Энэ нь нүүрсний экспортын 55, зэсийн баяжмалын экспортын 60 хувийг дангаар бүрдүүлдэг чухал боомт юм. Харин Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж буй. Тэд өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс гаргасан бол ирэх 2025 онд 25-26 сая тонн экспортлохоор зорьж, Засгийн газарт асуудлаа уламжилжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр, хил дээрх ачааллыг оновчтой зохион байгуулах, экспортын үйл явцыг эрчимжүүлэхээр Ажлын хэсэг байгуулагдан Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Энэхүү ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар удирдаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон байна.

Ханги боомт нь гадаад худалдааны эргэлт, экспортын тэлэлтэд чухал үүрэгтэй. Тус боомтыг төмөр замаар холбосноор Замын-Үүд, Гашуунсухайтын ачааллыг бууруулж, ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн гол гарц болох боломжтойг онцолсон. Үүнээс гадна уурхай гүнзгийрч, тээвэр холдож, хөрс хуулалт, олборлолтын өртөг нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдийн зүгээс төрөөс дэмжлэг шаардлагатай шалтгаан болоод байна. Тэд мөн АМНАТ-ийн тооцооллыг эргэн харах, ажиллах хүчний хомсдолд анхаарахыг сануулжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, хамтдаа зах зээлийн сорилтыг давна хэмээн мэдэгдсэн. Сайд нар Шивээхүрэнгийн боомтод нүүрсний тээвэр саатаж буй шалтгаан нь хил, гаалийн сүлжээний доголдол гэж үзэн, дахин ийм байдал үүсгэхгүй байхыг албаныханд анхааруулсан байна.

Мөн Ажлын хэсэг Шивээхүрэн–Сэхэ боомтын нарийн царигийн төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, чингэлэгт терминал, AGV тээврийн систем, "Тэлмэн Ресурс" компанийн хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн төслийн явцтай танилцжээ. Нүүрсний давхаргын метан хий ашиглах нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр бий болгох боломжтойг яамнаас мэдээлэв. Өмнөговь аймагт одоогоор гурван төсөл хэрэгжиж байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top