x

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа

Монгол Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувиар өссөн байна. Энэ нь 2024 оны дөрөвдүгээр сарын инфляцын түвшнээс 2.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Хүнсний барааны үнэ 6.8 хувиар, хүнсний бус барааны үнэ 9.4 хувиар, бусад барааны үнэ 6 хувиар, үйлчилгээний үнэ 17 хувиар нэмэгдсэн нь инфляцын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн байна. Тухайлбал:

  • Мах, махан бүтээгдэхүүний үнэ 13.7 хувиар өсөхөд:

    • Үхрийн мах 13.2 хувиар,

    • Адууны мах 2.5 хувиар,

    • Хонь, ямааны мах 17.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

  • Талх, гурил, будааны бүлгийн үнэ 3.9 хувиар өссөн нь талх, нарийн боовны үнийн өсөлт 5.9 хувь, гоймонгийн үнийн өсөлт 19.3 хувиар нэмэгдсэнтэй холбоотой.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар өссөн бөгөөд инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.1 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Эдийн засагт нөлөөлж буй бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс дурдвал:

  • Үхрийн цул махны 1 кг дундаж үнэ 22,929 төгрөг болж, өнгөрсөн оныхоос 14.1 хувиар нэмэгджээ.

  • 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2,229 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.1 хувиар буурсан байна.

  • АИ-92 бензиний дундаж үнэ 2,390 төгрөг байгаа нь 2023 оны дөрөвдүгээр сараас хойш өөрчлөгдөөгүй байна.

Бүс нутгийн хувьд:

  • Баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь,

  • Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9 хувь,

  • Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, хүнсний бус барааны үнэ 10.9 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Аймгуудаас Булган аймагт инфляцын түвшин хамгийн бага буюу 4 хувь, Ховд аймагт хамгийн өндөр буюу 15.3 хувиар нэмэгдсэн байна.

Үндэсний статистикийн хороо хэрэглээний үнийн индексийн сагсыг шинэчлэн 2025 оны хоёрдугаар сараас эхлэн 418 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр бүрдүүлэн, 2023 оны дундаж үнийн суурьтайгаар хэрэглэж байгаа аж.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top