x

Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв?

2025.05.11.

2025 оны 05-р сарын 08. "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр. "ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар албан ёсны уулзалт хийлээ" гэж эхлээд "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины урилгаар энэ сарын 9-ны өдөр Москва хотноо болох дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор тус улсад очоод байна" хэмээн үргэлжлүүлэв.

Анзаарав уу? Чухам аль, ямар ялалтын баяр болохыг бүтэн нэрлэхээс зайлсхийж, тэр ч бүү хэл зүгээр нэг "ойн баяр" гэж хэлж үзжээ. Бас хоёр Ерөнхийлөгч уулзах товтой байна гэсэн ч энэ уулзалтын тухай сурвалжлагыг "Цагийн хүрд"-ээс би лав олж үзээгүй.

Маргааш нь буюу 05-р сарын 09-ны 15.00 цагаас үзүүлсэн шууд дамжуулалтын нэрийг хөтөлбөртөө "Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн парадыг Москва хотоос шууд" хэмээжээ. Орой нь "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн Москвагаас хийсэн сурвалжлага бас л "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бас л дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо" гээд цааш нь эхлээд энэ санаагаа үргэлжлүүлж "Өнөөдөр 70 сая хүний амийг авч одсон аймшигт дайныг зогсоосон түүхэн өдөр, ялалтын баяр. НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 9-ныг Дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон зарласан... ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москва хотод зохион байгуулсан ялалтын баярт оролцлоо" гэв.

2025 оны 05-р сарын 11-ны "Долоо хоногийн тойм" хөтөлбөр бас л Дэлхийн 2-р дайны ялалтыг тэмдэглэв.

Хэдэн чухал үгнээс илт цэрвэсэн байх юм. Тавдугаар сарын 9 бол 1941-1945 оны Зөвлөлт Холбоот Улсын Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын өдөр. Албан ёсны нэр нь тийм. Ялчихаад байхад дуусаагүй дайн гэж юу байхав. 1945 оны 9-р сард холбоотнууд Японыг буулгаж авснаар тэр хэлээд байгаа аймшигт дайн төгссөн. Гэтэл Монголын үндэсний олон нийтийн телевиз БНМАУ ЗХУ-ын холбоотон болж чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулсан тэр ялалтын нэрийг ганц удаа бүтэн хэлж чадахгүй, бүр гуйвуулаад зогсохгүй, оронд нь манайд хэзээ ч тэмдэглэж байгаагүй, олон нийт мэддэг ч үгүй "дурсамж, эвлэрлийн өдөр" гэгчийг гаргаж ирсэн байна.

Манай олон нийтийн телевизийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр үе үе, голдуу эгзэгтэй үед ийнхүү манарч тархи толгойгоо үл үзэгчдэд мэдүүлдэг (түрээслүүлдэг гэвэл илүү тохирно), тэр нь тохиолдсон биз гэж бодтол ганцаараа биш ажээ. Холоос шидсэн чулуу гэдэг шиг...

2025 оны 05-р сарын 08-ны Eagle news телевизийн "Ийглийн мэдээ" хөтөлбөр эхэлсэн нь: "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар 5-р сарын 9-ны өдөр болох Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор хойт хөршид газардаад байгаа билээ ... Ерөнхийлөгч Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай албан ёсны уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд болон ОХУ-ын ард түмэнд Дэлхийн II дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярын мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ... "

Бас л Дэлхийн II дайны ялалтын баяр. Харин манай Ерөнхийлөгч үнэхээр яг тэгэж хэлсэн эсэхийг тодруулж нягталбал худлаа байна. Албан ёсны мэдээнд тэр өгүүлбэр "Аугаа их эх орны дайны анхны өдрөөс эхлэн Монгол Улс хуучин ЗСБНХУ-ын холбоотон байж ... " гэсэн эхлэлтэй байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч "Уважаемый господин Президент, дорогие друзья! Приветствую всех вас в Москве в канун знаменательного праздника – 80-летия Победы в Великой Отечественной войне. Очень рад Вашему личному участию в этих юбилейных мероприятиях... " хэмээн мэндчилжээ. Гэтэл үүнийг Eagle news орчуулахдаа "Эрхэм Ерөнхийлөгч та дэлхийн II дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авч ..."  болгон илт гуйвуулсан байх аж.

Монгол төрийн бодлого, байр суурь, томъёололд сэмхэн засвар оруулсан, үүнээс болж манай хэвлэл мэдээлэл төөрч будлиад байна гэсэн хар төрж Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу шагайж харлаа.

President.mn:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн  баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. 

Бас Гадаад харилцааны яамны сайтын мэдээллүүдэд зөвхөн Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна.

Манай телевизүүд юугаа хэлж ярих эрх чөлөөгөө эдэлж буй нь тун сайн, гэхдээ дуу дуугаа авалцан тэс өөрөөр, ингэхдээ үг үсгийн зөрүүгүй дуугарч эхэлсэн нь сэжигтэй. Хаа нэгтэйгээс, хэн нэгээс яг ижил команд авсных уу?  

NHК World-ийн 5-р сарын 9-ны мэдээг олж үзвэл Улаан талбайд болсон цэргийн парадыг "Дэлхийн II дайны үед Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсныг тэмдэглэж ... " гэсэн байна. Очиж очиж тэд бараг үнэнийг хэллээ. Бараг гэсний учир бол Гитлерийн Германаас гадна европын ихэнх улс хүч хавсарч ЗХУ-д халдсаныг бут цохисон. Япончуудын хувьд 5-р сарын 9-нд энэ дайн үнэхээр дуусаагүй байсан. Америкчууд атомын бөмбөгүүдээ Хиросима, Нагасаки хотуудад дайн дууссаны дараа биш дайны үеэр хаясан гэж үзнэ. Харин манай хоёр телевиз бараг дөрвөн сарын өмнө өндөрлүүлээд байна. Ерөнхийлөгч нарын хэлсэн үгийг гуйвуулж байгаад! Ирэх намар тэд юу гэж залахыг  хүлээе. 

Д.Цэрэнжав, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top