x

Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагуулж байна

Хаврын улирал манай орны хувьд цаг агаарын хувирамтгай байдлаараа онцлог бөгөөд энэ нь модлог ургамлын амьдрах нөхцөлд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа Улаанбаатар хот орчмын бүсэд хаврын хуурайшилт, хүчтэй салхины нөлөө шилмүүст модонд түлэгдэх, үрэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Агаарын чийгшил бага, хөрсөн дэх усны нөөц хангалтгүй үед модны үндэс чийг авах боломжгүй болж, өмнөх жилийн үлдэгдэл чийгээр амьдрахад хүрдэг.

Ийм нөхцөлд шилмүүс хатаж шарлах үзэгдэл буюу хаврын түлэгдэлт илэрдэг. Энэ нь гацуур, нарс, зарим төрлийн арц модонд түгээмэл тохиолддог. Цаг уур эрт дулаарах, намрын арчилгаа хангалтгүй байх нь түлэгдэлтийн үндсэн шалтгаан болдог байна.

Нөгөө талаас салхи нь модны чийгийг хамгийн ихээр хорогдуулж, бүхэл бүтэн биеийг нь хөдөлгөөнд оруулснаар стресс үүсгэдэг. Хүчтэй салхи нь модны мөчрийг хугалах, бүр үндсээр нь ховх татах эрсдэлтэй. Шилжүүлэн суулгасан модны хувьд салхины нөлөө ялангуяа анхны жилд аюултай бөгөөд тухайн мод шинэ орчиндоо бүрэн үндэсжиж амжаагүй үедээ салхинд байнга ганхсанаар үндэсний гэмтэлд орж улмаар үхэлд хүрэх эрсдэлтэй.

Иймд хаврын улиралд модыг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол тулгуур бэхэлгээ ба хучлага хийх явдал юм. Ялангуяа 1.8 метрээс дээш өндөртэй модод заавал тулгууртай байх шаардлагатай. Бэхэлгээг хийхдээ олс, шургааг мод, эсвэл зориулалтын материал ашиглаж болох бөгөөд байнга шалгаж бат бөх байдалд нь анхаарах хэрэгтэй. Мөн энэ үед тогтмол усалгаа, хөрсний чийгийн хяналт, сүүдэрлэлт зэрэг арчилгааны ажлыг сайтар гүйцэтгэх нь чухал юм.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ben Williams (149.50.215.109)
    A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $950,000 of my hard-earned money. I started researching ways to recover my funds. That’s when I stumbled upon an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, a company that specializes in handling crypto investment cases. Their profile promised to recover lost funds from scams. They have successfully completed hundreds of cases over the years, as evidenced by their impressive track record. We began the recovery process, and shortly after providing them with the necessary details, they launched a trace on the fraudulent companies. Remarkably, they recovered my funds within two days. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. WhatsApp +1(520)200-2320 or shoot them an Email at support@thehackangels.com They also have a great Website at www.thehackangels.com
    2025 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top