x

Карло Анчелотти: Би Бразилыг дэлхийн зургаа дахь аварга болгоход бэлэн байна

Италийн алдарт дасгалжуулагч Карло Анчелотти Бразилын шигшээ багийг 2026 оны Дэлхийн аваргад бэлтгэх ахлах дасгалжуулагчаар томилогдсон талаар Бразилын хөл бөмбөгийн холбоо энэ сарын 12-нд албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр саяхан анхны хэвлэлийн хурлаа хийж, энэхүү томилгоо нь түүнд ихээхэн нэр хүнд, өндөр хариуцлага авчирч байгааг онцолсон байна.

Анчелотти “Би Бразилыг дэлхийн зургаа дахь удаагийн аварга болгох хүндтэй үүргийг дуртайяа хүлээж байна. Энэ бол надад итгэж өгсөн итгэл юм. Би 1980-аад оноос хойш Бразилын хөл бөмбөгтэй нягт холбоотой байсан. Олон шилдэг тоглогчидтой хамт ажиллаж байсан. Тэднийг бүгдийг нэрлэж чадна” хэмээн сэтгэл хөдлөлтэй ярьжээ. Түүний нэр дурдсан тоглогчдын дунд Роналдиньо, Роналдо, Кака, Дида, Кафу, Винисиус, Родриго зэрэг Бразилын үе үеийн одууд багтаж байгаа нь анхаарал татна.

Италийн шигшээг биш, яагаад Бразилыг сонгосон бэ гэсэн асуултад “Италид дасгалжуулагч байна, харин Бразил надад итгэл хүлээлгэсэн. Тэд таван удаа дэлхийн аварга байсан, харин одоо зургаа дахь удаагаа түрүүлэх зорилготой. Тиймээс намайг урьсан юм” хэмээн тодорхой хариулжээ.

Анчелоттигийн гэрээ 2026 оны ДАШТ хүртэл хүчинтэй бөгөөд тэрбээр ирэх зургадугаар сард болох Эквадор, Парагвайтай хийх урьдчилсан шатны тоглолтуудад багийг бэлтгэнэ. Түүний дасгалжуулсан багууд олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлж ирсэн. Тэрээр “Милан”-ы хамтаар хоёр, “Реал Мадрид”-ын хамтаар гурван удаа Аваргуудын лигийн цом хүртэж, энэхүү тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн дасгалжуулагч болжээ.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top