x

Г.Амартүвшин, Э.Хүслэн нар дэлхийн шатрын цомд оролцоно

Дэлхийн шатрын холбооноос 2024 онд Унгарт болсон шатрын олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багт 2025 оны дэлхийн цомын тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрхийг олгосон. Энэхүү эрхийн төлөө Монголын шилдэг шатарчид тойргийн журмаар өрсөлдөж, эцсийн шалгаруулалт амжилттай болж өнгөрлөө.

Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноотой түрүүлж, 2025 оны арваннэгдүгээр сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болох дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Тэрбээр С.Чингүүн, М.Амилал нарыг хожиж, Э.Баасансүрэн, Х.Итгэлт нартай тэнцсэн амжилтаараа бусдаасаа ялгарсан юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд ФИДЕ мастер Э.Хүслэн цор ганц эрхийн төлөө их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул нартай өрсөлдөж ялагчаар тодров. Э.Хүслэн эхний тойрогт Т.Мөнхзулыг хожиж, хоёр дахь тойрогт өнжсөн бол Б.Мөнгөнтуул Мөнхзулыг буулган авсан. Улмаар Э.Хүслэн, Б.Мөнгөнтуул нар шийдвэрлэх тоглолтод халз тулж, залуу мастер Хүслэн ялалт байгуулснаар Гүржийн Батуми хотод ирэх долдугаар сарын 5-29-нд болох эмэгтэйчүүдийн дэлхийн цомд анх удаа оролцохоор болж байна.

Мөн дээрх эрх авсан хоёр шатарчнаас гадна эрэгтэй ангилалд олон улсын мастер Ү.Агьбилэг Азийн 3.3 бүсийн тэмцээнээс, эмэгтэй ангилалд ФИДЕ-гийн дэд мастер Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэн дэлхийн цомд оролцох эрхээ авсан билээ.

Ийнхүү Монголын шатарчид дэлхийн тавцанд улам хүчтэй өрсөлдөх бүрэлдэхүүнтэй болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top