x

Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав

Райнэр Цитэлманн: Элон Маск болон Дональд Трампын хамтын ажиллагаа эхэлснээс хойш тэдний хооронд хагарал гарахыг би таамаглаж байсан. Өнөөдөр энэхүү хагарал бодит болсон тул Францын өдөр тутмын сонин L’Express сонинд дахин ярилцлага өглөө. Ярилцлагыг Тома Малертэй хийв.

Асуулт: “Би Элон Маск болон Дональд Трампын нягт холбоо удаан үргэлжилнэ гэдэгт би итгэхгүй байна” гэж та дөрөвдүгээр сард L’Express-д хэлсэн. Яагаад та энэ хоёр хүний холбоо ийм түргэн хагарна гэдэгт ийм итгэлтэй байсан бэ?

Цитэлманн: Би энэ хоёр хүний бүх намтрыг уншсан бөгөөд олон жилийн турш тэдний үйл хэргийг анхааралтай ажиглаж ирсэн. Трамп зөвхөн өөрт нь бүрэн захирагддаг хүмүүсийг л тэвчдэг бол Маск хэнд ч бөхийдэггүй. Ялангуяа өөрөөсөө оюун ухаан болон бизнес чадвараар дутууг мэдсэн нэгний өмнө бөхийхийг хэзээс зөвшөөрөхгүй хүн. Энэ талаар би олон удаа хэлж байсан, тэр дундаа дөрөвдүгээр сард танай L’Express сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан.Үүнээс илүү, Трамп эдийн засгийн эрх чөлөөний төлөө биш бус, түүний туйлын хоёр хүсэл, итгэл үнэмшил нь: Өөрийгөө хамгийн агуу бүхнийг хянагч байх ёстой, мөн гаалийн татварыг шүтээн болгосон үзэл. Трамп “тариф” гэдэг үг толь бичигт хамгийн гоё үг гэж боддог (энэ нь татварыг толь бичигт хамгийн гайхалтай үг гэж хэлэхтэй адил утгагүй). Харин Маск бол олон талаараа либертари–тэр өндөр татвар, тариф, АНУ-ын өрийг нэмэгдүүлдэг төсвийн хэт их зардлыг нэг нүдээр үзэхгүй үзэн яддаг.

Асуулт: Маскын Трампын татварын хуулийн талаарх шүүмжлэлийн дараа Теслагийн хувьцаа дахин унасан бөгөөд Трамп SpaceX-д зориулсан улсын санхүүжилтийг таслахаар сүрдүүлсэн. Бизнесмений хувьд Маск улс төрийн орооцолдоондоо их зүйл алдаж байна уу?

Цитэлманн: Магадгүй тийм байж болох ч одоогоор хэн ч баттай хэлж чадахгүй. Би Маскыг биширдэг, тэр гүн гүнзгий хувийн итгэл үнэмшлээр хөтлөгддөг бөгөөд карьерийнхаа туршид асар их эрсдэл хүлээсээр ирсэн. Одоогоор тэр эрсдэлүүд үргэлж үр дүнгээ өгч ирсэн. Маск Трампын эсрэг ялж чадах эсэх нь маргаантай, учир нь Маск илүү гарамгай бизнесмен боловч Трамп улс төрийн харилцааны талбарт Маскыг давж гардаг. Хэрвээ Маск Трамп шиг улс төрд хэт их хөтлөгдчих байсан бол Хятад руу явчих байсан бөгөөд Хятад хурдан хугацаанд сансрын судалгааны хамгийн амжилттай улс болчих байсан. Хэрвээ Европын Холбоо ийм тэнэг биш байсан бол Маскт SpaceX-ийг Европ руу гайхалтай нөхцөлөөр авчирчих байсан.

Асуулт: Хэрвээ АНУ SpaceX-ийг алдвал ямар үр дагавар гарах вэ?

Цитэлманн: SpaceX бол АНУ-д одоогоор өгч яадах зүйл багатай байж болох юм. SpaceX-ээс өмнө тэд өөрсдийн сансрын нисгэгчдийг Олон Улсын Сансрын Станц руу зөөж чадахгүй байсан бөгөөд хуучин Оросын пуужингуудад найдаж, асар их үнэ төлдөг байсан. 2024 онд дэлхийгаас гарсан 261 сансрын нислэгээс 134 нь SpaceX-ийнх байсан. Хэрвээ SpaceX улс байсан бол хоёр дахь том улс болох Хятадын 68 нислэгийг амархан давчих байсан. Онцлоход, SpaceX нь АНУ-ын нийт нислэгийн 86%-ийг, дэлхийн нийт ачааны жингийн 80 гаруй хувийг тойрог зам болон түүнээс цааш зөөсөн. Нэмж хэлэхэд, Европт ердөө гурван нислэг л болсон.

Асуулт: Таны бодлоор Маск Трампын санхүүжилтийн хуулийг “муухай үйлдэл” гэж нэрлэсэн нь зөв байсан уу?

Цитэлманн: Мэдээж. Татварын бууралт биш ч тэдгээр нь зөв зүйл! Харин Трамп улсын өрийг эрс нэмэгдүүлэх төсвийг дэмжсэн. Трампын төсвийн санхүүжилтийн хууль нь Обама, Байден болоод Трампын анхны бүрэн эрхийн хугацааны тэнэг өрөөр санхүүжүүлэгдсэн бодлогын үргэлжлэл юм. Үүний үр дүнд АНУ хүүгийн төлбөрт улам ихийг зарлагадах хэрэгтэй болж байна. Үүнд Маск ихээр хямрах нь мэдээж. Тэрбээр хэдэн сарын турш компаниудаа хайхралгүй АНУ-ын засгийн газарт DOGE санаачилгаар улсын өрийг бага ч болов бууруулахад ажилласан. Гэтэл Трамп эргээд аль хэдийнэ асар их болсон өрийн уул овоо босгож, улам өсгөх хууль тогтоомжийг дэмжчихлээ. 

Асуулт: Энэ нь Трамп хамгаалалтын бодлого болон цагаачлалын талаарх хэт туйлшрал улам гүнзгийрнэ гэсэн үг үү? MAGA хөдөлгөөн болон Стив Бэннон Бүгд Найрамдахчуудын доторх тэмцэлд ялсан уу?

Цитэлманн: Хэлэхэд, хэтэрхий эрт байна. Гэхдээ хэрвээ Бэннон ялсан бол энэ нь АНУ-д гамшиг болно. Маск улс төр, эдийн засгийн эрх чөлөөнд итгэдэг. Бэннон бол зүрхэндээ барууны хэт капитализмын эсрэг хүн.

Асуулт: Та АНУ-ын эдийн засгийн талаар санаа зовж байна уу?

Цитэлманн: Мэдээж. Трамп Америкийн ард түмэнд хамгаалалтын бодлогоороо шинэ “Алтан Үе” авчирна гэж амласан. Энэ бол бүрэн утгагүй зүйл. Хамгаалалтын бодлогоор хэзээ ч ямар ч улс баян болж байгаагүй – харин олон улс үүнээс болж ядуурсан. Нэг зуун жилийн өмнө Аргентин АНУ-тай адил баян байсан бөгөөд дараа нь Перонистуудын хамгаалалтын бодлогоор хэдэн арван жил ядуурал руу хөтөлсөн. Миний цорын ганц найдвар хөрөнгийн зах зээлдбуюу хувьцаа болон бондын зах зээлд байна. Хэрвээ хэн нэгэн Трампыг чиглэлээ өөрчлөхөд хүргэж чадна гэвэл тэр нь санхүүгийн зах зээл байх болно. Би зах зээл Трампаас илүү хүчтэй гэдгээ харуулна гэдэгт найдаж байна.

L’Express /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 4 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top