x

Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот

Эрх баригч МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу АН хамтарсан Засгийн газраас гарч, парламентын олонхи Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газраа эмхлэх ажилд ороод байна. Парламентад суудалтай гурван намаас бүрдэж, түүхэндээ хамгийн том бүтэц, бүрэлдэхүүнтэй /19 яам, 23 сайдтай/ байгуулагдсан хамтарсан Засгийн газар хэдий богино хугацаанд ажилласан ч хийж хэрэгжүүлсэн ажил нь чамлахааргүй.

МАН-ын эрх барих дээд байгууллага буюу Бага хурлаас “Сонгуулиар олонхи болсон нам дангаараа Засгийн газраа байгуулах нь зүйд нийцнэ” гэж үзсэн учраас шинээр бүрдэх Засгийн газрын хувьд өмнөхөөсөө цомхон байхаар болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, намуудын хамтрал дор байгуулагдсан Үндэсний хороод буюу яамгүй сайд нарыг хамгийн түрүүнд татан буулгах биз. Тиймээс тэдгээр Үндэсний хороод ямар чиг үүрэгтэй явж, юу хийж бүтээсэн талаар товчхон ч атугай дурьдах нь зөв байх.

Өмнөх парламентын үед ажиллаж байсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны чиг үүргийг өргөтгөж Хорих минутын хот Үндэсний хороог байгуулсан. Товчхондоо 1,6 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, зам харилцаа, дэд бүтэц, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах бодлогын асуудлуудыг Хорин минутын хот Үндэсний хороонд хариуцуулсан. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Р.Эрдэнэбүрэн сайд Үндэсний хорооны веб хуудсаар тайлагнажээ.

Хамгийн нэгдүгээрт, хот байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтэн, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан боловсруулсан “Хорин минутын хот Үзэл баримтлал”-ын баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсныг дурьдсан байна. Үзэл баримтлал батлагдсанаар иргэд оршин суугаа газраасаа 20 минутын дотор нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг авах, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-аар батлагдан гарч байгаа хуулиуд энэ үзэл баримтлалын хүрээнд хийгдэнэ гэсэн үг.

Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль болон бусад дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар удирдах боломжтой болох юм. Энэ асуудлаар “Хорин минутын хот” Үндэсний хорооноос санаачлан Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай” өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газрын шуурхай хуралдаан дээр танилцуулсан.

Тухайн үед “Нийслэлийн хэмжээнд туршилтаар тавигдаад буй 44 камерт сарын дотор 150 мянга гаруй замын хөдөлгөөний зөрчил илэрдэг” гэх мэдээллийг хийж байв. Энэ бүх зөрчилд нэг бүрчлэн хариуцлага тооцогддог уу гэвэл үгүй. Учир нь одоо байгаа хуулиар камерт бичигдэж байгаа зөрчлүүдийг баталгаажуулахын тулд заавал нэг “эрх бүхий албан тушаалтан” бичгээр баталгаажилт хийж байж торгууль бичигддэг. Нийслэлийн хэмжээнд ердөө 15 тооны эрх бүхий албан тушаалтан өдөр шөнөгүй ажиллаж байж энэ 150 мянган зөрчлийн ердөө 7000 дээр нь баталгаажилж хийж амждаг. Энгийнээр хэлбэл “аз нь хаясан 7000”… Үлдсэн 143 мянга нь ямар ч хариуцлага хүлээхгүй, тэр байтугай зарим нь зөрчил гаргаж эсэхээ ч мэддэггүй, ажирдаггүй байх. Энэ шалтгаанаар замын хөдөлгөөний зөрчлийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр нь ч гэсэн түгжрэлийн бас нэг шалтгаан болдог.

Сүүлд нийслэлийн гэрлэн дохио бүхий 176 уулзварт шинээр байршуулсан 2606 камерт өдөртөө 1 сая, сардаа 30 сая зөрчил бүртгэгдэж байгаа, тэдгээрийг баталгаажуулахад 3000 цагдаагийн алба хаагч нэгэн зэрэг ажиллах хэрэгтэй гэсэн байдаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүний тал хувь нь “торгууль бичих” ажилд дайчлагдана гэсэн үг. Тийм хэмжээний хүний нөөц манайд байхгүй. Тийм илүүдээ гарсан зардал ч гэж хаа байхав.

Тэгэхээр энэ давхардлыг арилгаж, зөрчил гаргаж камерт бүртгэгдсэн л бол торгуулийн хуудас хүлээж авдаг байх чиглэл рүү явна гэсэн үг.  Нийтээрээ хөдөлгөөний зөрчилгүй зорчоод сурчихвал тэр хэмжээгээр замын ачаалал, түгжрэл тодорхой хэмжээгээр (38 хувиар гэж тооцсон байдаг) буурах боломжтой. Яг ийм зорилгоор хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх юм. Одоо холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл нь ч бэлэн болгоод байгаа юм байна. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн шинэлчлэлт, өөрчлөлтүүдээс зайлшгүй үргэлжлүүлэх, үр дүнд хүргэх ёстой ажлуудын нэг.

Учир нь нийслэлийн түгжрэл бол нэг яам, Үндэсний хороонд хамаарах ажил биш, нийт иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа том бэрхшээл. Харин энэ асуудлыг үргэлжлүүлж авч явах, ажил хэрэг болгох үүргийг шинэ Засгийн газраас аль яам, тамга нь авч явах юм бол?

“Хиймэл оюун” гэдэг бол цоо шинэ, эсвэл ойлгоход хэцүү зүйл огтоос биш. Бэлэн байгаа өгөгдөл буюу замын ачаалал, хөдөлгөөний эрчмээ тооцоолоод зохицуулалтаа хийгээд явчихна. Гэхдээ үүнд хүний оролцоо шаардахгүй, уулзварууд дээр цагдаа зохицуулахгүй. Наанадаж цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэгдэнэ, цаашлаад зохиомлоор түгжрэл үүсгэхээ болино. Асуудал нь ч, шийдэл нь ч энгийн.

Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тусгай замын автобус (BRT) явуулах төслийг өнгөрөгч оны долдугаар сараас эхлэн төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан. Энэ нь нийслэлийн бүтээн байгуулалтын 24 мега төслийн нэг болон хэрэгжихээр төлөвлөгдчихсөн. Үүний тулд уулзваруудыг дахин инженерчлэх (олон түвшний уулзвар, давхар уулзваруудыг бий болгох) ажлыг санаачилж, зураг төслийг боловсруулсан. Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камер бүхий  автомат хяналт, удирдлагын системийг нэвтрүүлсэн.  

Гэх мэтчилэн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, судалж боловсруулсан ажлуудаа Хорин минутын хот Үндэсний хороо өөрийн вэб хуудсаар дамжуулан тайлагнасан байна. Парламентын олонхи, мөн шинээр томилогдсон Ерөнхий сайд “Засгийн газраа дангаараа бүрдүүлнэ” гэдэг байр суурьтай байгаа учраас Хорин минутын хот Үндэсний хороог татан буулгаж таарах байх. Аль нэг сайдад хариуцуулах байх. Хамгийн гол нь хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Энэ бол Хамтарсан Засгийн газраас шинэ Засгийн газарт үлдээж буй “өв” юм. Ерөнхий сайд Г.Занданшатар ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай билээ. Зун намрын зургаан сарыг зүгээр сууж битгий алдаасай.

Б.СЭМҮҮН    

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top