x

Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно шүү, ЕРӨНХИЙ САЙД АА

Ердөө хэдхэн хоногийн өмнө Монголын түүхэнд урьд хожид үзэгдээгүй их сонин юм болов. Танхимынх нь бараг бүх сайд Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарж олныг гайхширууллаа. Хамгийн гайхмаар нь засгаа унагасан сайд нарын увайгүйтэл энэ хүрээд дууссангүй. Түмний гайхширал намжаагүй байхад тэднийг тойрсон бас нэг шуугиан дэгдчихлээ. Кабинетийнхээ тэргүүний ар нуруунд хутга зоосон урвагчид бултаараа сайдын суудал руу ахин өндөлзөж, улайран зүтгэж байна. Ёс зүй, нэр нүүрээ эрхэмлэдэг хэний ч санаанд багтамгүй шившигтэй увайгүйтэл учраас үүнд итгэх хүн өнөөхөндөө алга.

Уг нь өмнөх Засгийн газрын зорьсон бодлого маш тодорхой. Орлогоо нотлоогүй төрийн өндөр албан тушаалтны хөрөнгийг хураах замаар авлигачдаасаа салъя, байгалийн баялгийг цөөхөн гэр бүл биш улсаараа хүртье, том төслүүдээ хөдөлгөж иргэдээ гоё амьдруулъя л гэсэн. Ингэж зориод зоригтой хөдөлснөөрөө Л.Оюун-Эрдэнэ олон дайсантай болчихсон юм. Түүний дайсан нь олигархи компаниуд, улс төр, эдийн засгийн том бүлэглэлүүд байв. Өнөө дайснууд нь залуу сайдыг унагахын төлөө хүчээ нэгтгэснийг улс төр мэдэхгүй захын иргэн ч олж харчихаад шүүмжилж байна. Мөнгө, эрх мэдлээсээ салж хагацахгүй гэсэндээ ингэж улайрсан тэдэнд бол гайхаад байх юм алга. Харин Ерөнхий сайдтайгаа хамт авлига, олигархийн эсрэг тэмцэж явсан сайд нарын урвалт л олны гайхшийг барж байна. Урвачихаад ахиад сайд болно гэж улайрчихсан яваа нь монголчуудын зэвүү, дургүйг хүргээд байна.

Урвагч сайд нарын эсрэг шүгэл үлээсэн гучин гишүүний нэг Б.Бат-Эрдэнэ өчигдөр “Ерөнхий сайдынхаа араас хутгалчихаад өөрсдөө сайдаар улирч ажиллана гэж улайрч болохгүй. Кабинет унавал Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Ямар ч сайд дараагийн кабинетэд орох ёсгүй. Ерөнхий сайд л ганцаараа муу ажиллаад Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгсөн сайд нар бүгдээрээ сайн ажиллаж байсан мэтээр сошиал дээр өөрсдийгөө магтуулж байна. Үүнээсээ ич. Бүх сайд сайн ажилласан юм бол яагаад төсөв нь 2.3 их наядаар тасарчихсан юм бэ?!” гэнэ лээ. Л.Мөнхбаясгалан гишүүн ч дуугүй суусангүй. “Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгсөн сайд нар гавьяагаа үнэлүүлэх гэж улайрч байгаа нь ой гутам” гэсэн мэдэгдэл хийчихлээ. Урвасан сайд нар дараагийн танхимд орох эрхгүй нь улс төрийн соёлын наад захын зарчим учраас жирийн иргэдээс эхлээд улстөрчид хүртэл урвагч сайд нарыг жигшээд байгаа юм. “Түгжил” сайд нарыг улсаараа жигшиж буй энэ цагт Ерөнхий сайд Г.Занданшатар арай ч урвагчдад найр тавьж гоомой шийд гаргахгүй байх. Хэрвээ мань эр Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарсан Н.Учрал, Б.Батцэцэг, Б.Жавхлан, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Т.Мөнхсайхан нарыг кабинетдээ багтаачихвал төдийгөөс өдий хүртэл бүтээж ирсэн улс төрийн карьер нь төгсөнө.

Г.Зандаршатарт гэж нэр цохож байгаад сануулахад, урвагчидтай сэм хуйвалдаж сайд болговол таныг “УИХ-ын дарга хүртэл өндөр алба хашсан тулхтай улстөрч” гэж үнэлдэг хүмүүсийн бодол ор мөргүй өөрчлөгдөнө. “Хоёр байтугай хорин нүүдлийг хардаг шатарчин улстөрч” гэж дэмждэг хэсэг өөрийг тань “Урвагчдын Засгийн газрын тэргүүн” гэж дооёолон харна.

Ерөнхий сайдаасаа, кабинетаасаа урвасан сайд нар өөрөөс чинь ч бас урвана. Ах, дүүс болтлоо биенээ ойр мэдэх У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг эвдрэлцүүлж, Засгийн газрыг унагаж дөнгөсөн төрийн хутгуур өөрийг чинь ядах юмгүй номер нэгийн дайсан болгож, тэргүүлсэн засгийг чинь самарч чадна. Гэх мэтээр цааш яривал урвагчдаар засгаа бүрдүүлэхийн эрсдэл, аюулыг тоочоод барахгүй.

Эцэст нь Г.Занданшатарт дайх ганц л үг байна. “Урвагчдын Засгийн газар” байгуулж хөгөө хөлдөө чирэв дээ. Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно шүү, Ерөнхий сайд аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах

  • Зочин (94.242.50.56)

  • vanvical (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • polkmnoipk (105.112.192.165)

iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top