x

Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын гараагаа эхэлж, улс орны хэмжээнд хамгийн халуун цэг болоод буй Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, хугацаатай, хатуу үүрэг өглөө. Энэ үеэр тэрбээр Засгийн газрын тогтоолоор зургаан сарын хугацаанд  “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д онцгой дэглэм, төрийн өмчит бусад цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж шууд хяналт тогтоосноо танилцуулав.  

Үүний дагуу дулаан цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварыг хуваарийн дагуу хийж буй эсэхэд байнгын, хатуу хяналт тавих, цаашид үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг төлөвлөсн хугацаанд хийж гүйцэтгэхийг салбарын сайдад үүрэг болголоо.

Хэдийгээр “ДЦС-3” ТӨХК-д осол гарч албан үүргээ гүйцэтгэж байсан инженер нь ажилтнуудаа аварч амиа алдсан хар өдрүүд “үүрэг гүйцэтгэгч” Засгийн газрын үед таарсан боловч яаралтай арга хэмжээ авах ёстой шалтгаан нөхцлүүд бий болчхоод эртнээс түгшүүр зарлаад байсан нь хэдийнэ илчлэгдсэн. Тухайн үеийн Засгийн газар алдаагаа зассан ч оройтсон нь маргашгүй үнэн билээ.

Тиймээс шинэ Ерөнхий сайд юуны өмнө тус салбарт засаглалын хямрал нүүрлэсэн, удирдлага, зохион байгуулалт, менежментийн хувьд төдийгүй төрийн албаны чиг үүргийн давхцлаас болж нөхцөл байдал хүндэрсний улмаас олон жилийн туршлагатай инженер, техникийн ажилтнууд, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн хүмүүсийн зүгээс эсэргүүцлийн бичиг ирсээр байгааг анхааруулав.

Энэ үеэр тэрбээр “Наад зах нь ОХУ-аас эрчим хүч импортолсны төлбөр тооцоо болох 190 орчим сая ам.долларыг шилжүүлэхгүй удсанаас болж эрчим хүч нийлүүлэхээс татгалзсан тухай албан бичиг тавдугаар сарын 1-нд ирсэн. Хаанаас, хэн төлөх нь мэдэгдэхгүй эмх замбараагүй байдал үүссэний улмаас Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэсэн” болохыг дурьдаж хатуу шүүмжилсэн юм.

Үүнтэй холбоотой нөхцөл байдлын тухайд, эдүгээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний хороог толгойлдог, Шадар сайд Т.Доржханд, тус салбарын төрийн өмчит компаниудыг нэгтгээд буй “Эрчист Монгол” ХХК,  батерей хураагуур зэрэг зарим төслийн улмаас эрчим хүчний салбарт оролцоотой ажиллаж буй нийслэл гэхчлэн дөрвөн толгойтой болчихоод байгаа билээ. Тиймээс юуны өмнө энэ замбараагүй байдлыг эмхэлж, дөрвөн толгойг нэг толгойтой болгон цэгцлээд Засгийн газрын хуралдаанаар яаралтай оруулж ирэхийг салбарын сайдад даалгав.

Осол гарснаас хойш арваад хонож байхад ослын нөхцөл байдал, хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна. Учир нь УЕПГ-аас уг хэргийн харьяаллыг өөрчилснөөр уг хэрэгт холбогдох хоёр хавтас, 292 хуудас материал энэ сарын 10-ны өдөр, эд мөрийн баримтууд 13-ны өдөр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цахилгааны утас, хөрсний дээж дээр Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээч томилж, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ахлуулсан долоон алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллаж буй билээ. Мөн ЭХЯ-ны мэргэжилтнүүдийг оролцуулан тухайн моторыг зогсоох үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдсөн эсэх дүгнэлт гаргуулахаар болсон. 

Уг дүгнэлтэд  үндэслэн хөндлөнгийн байгууллагаас бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөн эсэх талаар, үүнээс тусдаа хохирлын хэмжээ тогтоох үнэлгээ гаргуулахаар үнэлгээний байгууллагуудын санал авах зэрэг ажиллагаа хийж буй юм. Тус станцын хэвийн байдлыг үргэлжлүүлэх, сэргээн засварлахын тулд турбиныг засах хэрэгтэй, засахын тулд задлах хэрэгтэй. Энэ бүхэн ослын дүгнэлт хэзээ гарахаас шалтгаалах учраас удаашраад байгаа нь хүндрэл үүсгээд байна.

Иймд Ерөнхий сайдын зүгээс ослын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох, цаашид эрсдлээс сэргийлэх талаар чанд хяналт шалгалт хийж, аль болох богино хугацаанд дүгнэлт гаргах, хамгийн гол нь энэ салбарт байнгын хяналт шалгалт тавьж цаашид эрсдэл гарахгүй байхыг чухалчлан даалгалаа. Мөн чиг үүргийн давхардлыг арилгаж, засаглалын хямралаас гарах, үүсээд буй хүндрэл, тулгамдсан асуудлаа ний нуугүй дэлгэн, хамгийн чин үнэн байдлаар Засгийн газрын хуралдаанд, яаралтайгаар танилцуулахыг салбарын сайд үүрэг болгож, онцгой байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын заалтуудыг хатуу мөрдөж ажиллахыг анхаарууллаа.

                                                                                                                           У.Оргилмаа, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top