x

АНУ-ын USAID агентлагийг хаахаар шийдвэрлэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт мэдэгдэл хийж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийг хаах шийдвэрийг албан ёсоор гаргаснаа зарлалаа гэж DW мэдээлжээ. Тэрбээр Д.Трампын засаг захиргаа USAID-ийн олон арван жилийн турш хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг шалгаж, инфляцийн нөлөөг тооцсон дүнгээр нийт 715 тэрбум гаруй долларын зардал гаргасан ч хөгжлийн зорилтод хүрч чадаагүй гэж үзсэн тухай тайлбарласан байна.

Мөн USAID-ээс хамгийн их тусламж авсан улс орнууд АНУ-ын бодлогыг хангалттай дэмжээгүй хэмээн шүүмжилсэн бөгөөд жишээлбэл, 1991 оноос хойш 165 тэрбум долларын тусламж авсан Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсууд НҮБ-ын чухал тогтоолуудын дөнгөж 29 хувьд нь АНУ-ын байр суурийг дэмжсэн байна гэж Рубио онцолсон юм.

Иймд USAID-ийн зарим чиг үүргийг Төрийн департаментад шилжүүлж, тайлан тооцоог илүү ил тод, стратегийг илүү оновчтой болгож, богино хугацаанд үр дүн өгөх шинэ загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв. Цаашдаа “тусламжийн оронд худалдаа” гэсэн зарчмыг баримтлан, тусламжийг илүү зорилтот, хэрэгцээтэй газарт чиглүүлнэ гэж Рубио тодотгожээ.

Гэсэн хэдий ч USAID хаагдсанаар ирэх таван жилийн хугацаанд дэлхий даяар 14 сая гаруй хүн, тэдний дотор таван сая орчим тав хүртэлх насны хүүхэд амь насаа алдана гэсэн эрсдэлтэй гэж Барселона, Бразилын Салвадор хотын эрдэмтэд дүгнэсэн байна. Учир нь USAID-ийн сүүлийн хорин жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөр дамжин 92 сая орчим хүний, үүнээс 30 сая гаруй нь тав хүртэлх насны хүүхдийн амь аврагдсан болохыг тэд онцолсон юм.

USAID-ийг татан буулгах шийдвэрээ Төрийн департамент гуравдугаар сарын сүүлчээр Конгресст илгээсэн бөгөөд Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөсний дараа тус агентлагаас үзүүлдэг олон улсын тусламжийг 90 хоногийн хугацаанд зогсоож, нийт хөтөлбөрүүдийн 83 хувийг зогсоосон талаар мөн дурдсан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top