x

Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ

ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд анх удаа дэлбэрсэн нь өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Камчатк дахь Крашенинников галт уул нэг шөнийн дотор зургаан км-ийн өндөрт үнс нурам цацжээ.

Хүн ам суурьшсан газруудад ямар нэгэн аюул учраагүй гэж Оросын Онцгой байдлын яамнаас мэдэгдсэн байна. Түүнээс хэдхэн цагийн дараа Орост дахин хүчтэй газар хөдлөлт болж, хойгийн гурван хэсэгт цунамийн аюулаас сэрэмжлүүлжээ. Энэ хоёр үйл явдал нь өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт болсон 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Францын Полинез, Чилид цунамийн сэрэмжлүүлэг гаргахад хүрсэн юм.

Оросын мэргэжилтнүүд өнгөрсөн лхагва гарагт болсон газар хөдлөлтөөс хойш хэдэн долоо хоногийн турш газар хөдлөлтийн дараах хүчтэй чичирхийллүүд бүртгэгдэж болзошгүйг анхааруулж байна. Уг байгалийн гамшиг нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болсон бөгөөд олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн билээ.

Ням гарагт Курилын арлуудад болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр 18 см хүртэлх өндөр давлагаа үүсэж болзошгүй гэж Оросын Онцгой байдлын яам мэдээлжээ. Мөн далайн давалгаа багатай эсэхийг үл харгалзан эргээс хол байхыг Камчаткийн гурван бүсийн оршин суугчдад сэрэмжлүүлсэн байна.

Камчаткийн галт уулын дэлбэрэлтийн уршгийг арилгах багийн ахлагч Ольга Гиринагийн хэлснээр, Крашенинников галт уулын хамгийн сүүлийн дэлбэрэлт 15 дугаар зуунд бүртгэгдэж байжээ. Түүнчлэн энэ удаагийн дэлбэрэлт нь 8.8 магнитудын газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэж хэлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна. Камчаткийн хойг нь алслагдмал боловч газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт их болдог “Номхон далайн галт цагариг”-т оршдог. 

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top