x

Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ

Этиоп улс “Ногоон өвийн санаачилга" гэдэг нэртэй мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг өдрийн дотор 700 сая модны суулгац тарьсан гэдгээ пүрэв гаригт мэдэгджээ.

Уг санаачилгыг 2019 онд эхлүүлсэн Ерөнхий сайд Абий Ахмед хэлэхдээ, энэхүү хүчин чармайлт нь зөвхөн нэг удаагийн кампанит ажил биш бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, тогтвортой байлгахад чиглэсэн үндэсний соёл болон хувираад байна гэв. 

“Ногоон өв одоо Этиопт соёл болоод байна” гэж А.Абий X хуудсандаа бичээд, тус улс борооны улирлын сүүлч гэхэд 48 тэрбум мод тарих зорилго тавьснаараа ногоон байгууламж, нөхөн сэргээлтийн тал дээр дэлхийд тэргүүлэгч орон болж буйг онцлон тэмдэглэжээ.

“Ногоон өв” санаачилга нь өргөн цар хүрээгээрээ олон улсын анхаарлыг ихэд татсаар ирсэн бөгөөд дипломатчид болон гадаадын орнуудын удирдагчид үйл ажиллагаанд нь жил бүр оролцдог. Сүүлийн гурван өдрийн хугацаанд НҮБ-ын Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож буй төрийн тэргүүн нар болон төлөөлөгчид мод тарихад нэгджээ. Тэдний дунд Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто, Сомалийн Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд нар байв.

“Тарьж ургуулан сэргэн мандлыг авчиръя” уриан дор явагдсан энэ удаагийн арга хэмжээнд гадаадын дипломатчид, бизнесийн салбарын төлөөлөгчид мөн оролцсон байна. Итали, Данийн Элчин сайдын яамдын ажилтнууд энэхүү кампанит ажлыг байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт үлгэр жишээ болж байна хэмээн үнэлжээ. Этиопын ард түмэнтэй найрсаг харилцаатай байгаагийн илэрхийлэл болгож бид бүхэн энд хүрэлцэн ирсэндээ баяртай байна гэж Этиоп дахь Италийн Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Клаудио Паскуалуччи төрийн мэдлийн ENA агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

Этиоп бол хөрсний элэгдэл, хур тунадасны жигд бус байдал, биологийн олон янз байдал алдагдах зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэрхшээлүүдтэй тулгарч буй Африкийн орнуудын нэг юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top