x

Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал

Айдас төрүүлсэн, хүмүүсийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй байдлыг үүсгэсэн гүйцэтгэх засаглал байж болохгүй

Улсын их хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

-УИХ-ын чуулган амарсан энэ цаг үед Та ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Хоёр гурван ажил байна. Нэгдүгээрт, хаврын чуулганаар бид утааны асуудлыг хэрхэн шийдэх талаар Ажлын хэсэг байгуулаад ногоон санхүүжилтын тогтолцоог утааны асуудал, орон сууцыг шийдэх тал руу хандуулах 85 дугаар тогтоолын төсөл батлагдсан. Уг тогтоолын төсөлд орон даяар хэрэгжүүлэх дулаалгын хөтөлбөр тусгагдсан. Өмнө нь бид дандаа түлш, зуух гэсэн хэрэглээн дээр татаас олгож байсан. Тиймээс одоо дулаалга руу чиглүүлснээр агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах боломжтой болно гэж үзэж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд 2028 он хүртэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар, 2032 он гэхэд орон даяар утаагүй болно гэсэн хөтөлбөр боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Мэргэжлийн хүний хувьд Ажлын алба, сайн дурын залуус, агаарын бохирдолтой тэмцдэг хүмүүстэй хамтран ийм төлөвлөгөө боловсруул гэсэн үндсэн арга зүйг нь гаргаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамдад өгч, дэмжих талаар ажиллаж байна.

Хоёрдугаарт, үр дүнд суурилсан засаглалыг бий болгох ёстой гэдэг үүднээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд чуулганы хуралдаан дээр төсвийн хууль, жилийн төлөвлөгөө хэлэлцэж байхад дандаа хэлж байсан. Үүнийхээ хүрээнд 185 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулаад, Засгийн газар болон УИХ-ын Тамгын газар, Үнэлгээний мэргэжлийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран дэд ажлын хэсгүүдийнхээ ажлуудыг явуулж байна. Цаашдаа бид төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээ гэсэн гурван зүйл багцаараа явдаг байя. Сүүлийн 30 гаруй жил ийм зүйл байгаагүйн улмаас төсвийн хөрөнгө оруулалт тарамдаад, зөвхөн үрж дууссан мөнгөө тайлагнадаг, үр дүнг тайлагнаж чадахгүй байгаа тогтолцооны гажуудлыг засах ажлыг яаралтай хийх ёстой учраас энэ талын ажлаа хйигээд явж байна. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл, ирэх жилийг боловсролын жил болгон зарласантай холбогдуулан хаана сургууль, цэцэрлэг барих вэ гэсэн асуудлууд дээр анхааран нийслэлтэй илүү нягт уялдаатай ажиллаж байна. Ялангуяа “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”-ийг өргөн барьсан байгаа боловч энэ маань “Боловсролын жил”-тэйгээ төдийлөн сайн уялдаж чадаагүй байна. Түгжрэлийг шийдэхийн тулд нийтийн тээврийг сайжруулах хэрэгтэй. Явган болон дугуйн замын ажлыг хийх зэрэг ажлуудыг төлөвлөгөөнд тусгуулаад явж байна.

-Хаврын чуулганаар Засгийн газар солигдсон. Үүн дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар солигдсон нь нийт УИХ-ын гишүүд болон жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүмүүсийн хүсэл зорилгоор болсон зүйл учраас үүн дээр миний байр суурь нэг их чухал биш. Нэгэнт гарсан шийдвэр. Харин өмнөх Ерөнхий сайдтай утааны асуудлыг шийдэхийн хүрээнд нэлээд ойлголцолд хүрээд энэ жилдээ Улаанбаатар хотын 50 орчим мянган өрхийн дулаалгыг хэрэгжүүлье гээд төлөвлөж байсан боловч төсвийн тодотгол ороод энэ ажлын маань цар хүрээ их жижигхэн болсон. Тиймээс байгаа төсвийнхөө хэмжээнд энэ жилдээ 5000 орчим айлын дулаалгыг хийж үзэхээр зорьж байна. Харин шинэ Ерөнхий сайдтай айл өрхүүдийн дулаалгын асуудлаар уулзах хүсэлтээ өгчихсөн байгаа. Одоогийн байдлаар уулзалт товлоогүй байна.

-Улсын төсөвт тодотгол хийсэн. Тэгэхээр алдаатай төсөв баталсан гэсэн үг үү. Үүнтэй санал нийлэх үү?

-Алдаатай төсөв баталсан гэдэг дээр би 100 хувь санал нийлэхгүй байна. Төсвийг баталж байхад төсвийн орлогын төсөөлөл ондоо байсан. Гэтэл он гарсаар эхний зургаан сарын байдлаар нүүрсний үнэ жишээ нь 40 гаруй хувиар уначихаад байна. Тиймээс энэ мэт нөхцөл байдалдаа тааруулан төсвийн тодотгол хийсэн нь зөв. Угаасаа төсөв, төлөвлөгөө гэдэг ажлыг шинэчлэх нь буруу зүйл биш. Тухайн цаг үедээ нийцсэн засварыг оруулаад аль болох үр дүнтэй төлөвлөгөө, төсвийг батлаад явах нь УИХ-ын үүрэг. Засгийн газар ч өөрсдийнхөө үүргийн хүрээнд боловсруулсан төсөөлөл байсан. Гэхдээ тэр нь зөрсөн асуудал байгаа. Төсвийг тодотгохыг муу зүйл гэж үзээд байх шиг байна. Нөхцөл байдалдаа тааруулаад, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий”-гээд тодотгож, өөрчилж болно. Харин нэг дутагдалтай зүйл байгаа. Төсвийн төсөөлөл, төсвийн орлогоо илүү боловсронгуй, бодитоор харж чаддаг болох ёстой.

-Энэ намар манай улсын эдийн засаг саармагжилттай байна гээд байгаа. Тийм болохоор одоо намрын чуулганаар батлах ирэх оны төсөв дээр юун дээр илүү анхаарах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Түрүүн хэлсэн, дулаалгын бодлогыг үндэсний хэмжээнд орон даяар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үргүй зарцуулалт буюу шатдаг материал дээр татаас олгоод байгааг цаашдаа багасгаж явах ёстой. Ийм байдлаар бодлогын өөрчлөлт хийх ёстой гэдгийг холбогдох яамдтай ярилцаж байгаа. Мөн манай улсын төлөвлөгөө болон төсөвлөлт хоорондоо уялдаагүй яваад байгааг засах хэрэгтэй.

-Гишүүдэд 15 тэрбум төгрөг тараасан гэдэг асуудал яригдсан, үнэн үү. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ?

-Гишүүдэд 15 тэрбум төгрөг тараасан зүйл байхгүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Харин ирэх 2028 он хүртэл тав, таван тэрбумаар тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо өөрийн санаачилсан төсөл, арга хэмжээгээ 2026 оны төсөв дээр саналаа өгөөрэй гэсэн мэдээлэл ирсэн. Гэвч би үүнийг брууу гэж үзэж байгаа. Тухайн үед нь байр сууриа ч илэрхийлсэн. Х.Баасанжаргал гишүүнтэй санал нэг, М.Нарантуяа-Нара гишүүнийг дэмжиж байгаад талархаж байгаа. Асуудал нь хаана байна гэхээр төлөвлөгөөнд ороогүй зүйлийг төсөв дээр суулгах гэж оруулж ирж байгаа нь буруу. Дараалал нь буруу болчихоод байгаа юм. Хэрвээ 2026 оны төсөв дээр ямар нэгэн төсөл, арга хэмжээ тусгамаар байсан бол хаврын чуулганаар баталсан 2026 оны төлөвлөгөөн дээр тусгуулах ёстой байсан. Төлөвлөгөөн дээр оруулаагүй зүйлийг л оруулах орон зайг Засгийн газар гаргаж өгөх гээд байгаа нь буруу. Төлөвлөж байгаад дараа нь төсөвлөдөг байх ёстой. Тэгж байж бид зөв дараалалдаа орно.

-Инженер хүний хувьд нийслэлд хэрэгжүүлж байгаа том төслүүдээс алийг нь илүү ашигтай гэж үзэж, дэмжиж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн биш инженер хүний хувьд Туулын хурдны зам, Метроны төслийг дэмжиж байгаа. Эдгээр төслүүд нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой. Зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Метроны төслийг анх 2013 онд урьдчилсан ТЭЗҮ-г нь хийж байсан. Гэтэл одоо л хөдлөх гэж байна. Удсан ч гэсэн үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол бид оройтно. Тэр үед нь хийчихсэн байсан бол бид өнөөдөр өөр зүйл яриад сууж байх байсан. Туулын хурдны зам ч гэсэн миний авсан мэдээллээр 2011 онд урьдчилсан ТЭЗҮ-г нь боловсруулж байсан юм билээ. Бид ингэж хугацаа алдсаар байгаад түгжрэлд жилдээ 200-300 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна.

-Эрчим хүчний салбар, энэ талын төсөл хөтөлбөрүүүд дээр Та юу хэлэх вэ?

-Томоохон төслүүдээ бид хэрэгжүүлээд явах ёстой. Гэтэл аливаа том төсөл хэрэгжих болоод ирэхээр дандаа хэрүүл болоод байдаг нь манай нийгэм, эдийн засагт хортой байна. Цаашдаа бид ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлогыг дэмжье гэж байгаа бол эрчим хүчний нийлүүлэлтээ ихэсгэх ёстой. Гаднаас хараат байдлаасаа гарах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд өвлийн ачаалалтай үед гаднаас авч байгаа эрчим хүчийг орлох төслүүдээ хэрэгжүүлмээр байна. Тийм ч болохоор Засгийн газар, нийслэлээс хэрэгжүүлж байгаа энэ талын төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа. Харин амжилттай хэрэгжүүлэх үгүйг тухайн ажлыг хариуцаж байгаа сайд, дарга нар л шийднэ.

Эрчим хүчний реформын хүрээнд бид цахилгааны үнийг нэмсэн. Үнэ нэмсэн юм бол эх үүсвэр тал дээр нь ямар арга хэмжээ авч байгаа юм. Ялангуяа хувийн хэвшлүүдийн оролцоог хэрхэн хангаж байгаа юм гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Хаврын чуулган хаахтай зэрэгцээд Эрчим хүчний тухай хууль яаралтай горимоор орж ирсэн. Ийм асуудлыг яаралтай горимоор шийддэг юм биш. Сайн ярилцах ёстой. Эрчим хүчний зохицуулах хорооноос улсын эрчим хүчний стратеги төлөвлөгөөг авъя гэж өнгөрсөн намрын чуулганаас хойш нэхэж байна. Боловсруулж байгаа гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Стартеги төлөвлөгөөгөө гаргаад тодорхой байдлыг бий болгох ёстой.

Төрийн хамгийн том үүрэг бол тодорхой байдал. Гэвч ямарч тодорхойгүй байж ийм төсөл хэрэгжүүлмээр байна, хууль баталж өг, өвөл хөлдлөө гээд айдас төрүүлсэн, хүмүүсийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа гүйцэтгэх засаглал байж болохгүй. Өнөөдөр Монгол Улсад эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүд байгаа. Тэдгээрийгээ дэмжиж ажиллах ёстой. Тэгэхгүй шууд муйхарлаж, яаралтай нэрийн дор дутуу дулимаг ажил хийдэг тогтолцоогоо бид засах ёстой. Бид сүүлийн 30 жилд гал гарангуут нь унтрааж ажиллаад байна. Гал гарахгүй нөхцөл байдлыг бий болгох нь гүйцэтгэх засаглалын үүрэг. Энэ тал руу л чиглэх хэрэгтэй.

-Энэ намрын чуулганаар ямар хуулийн төсөл дээр анхаарч ажиллахаар бэлдэж байна вэ?

-Дээр хэлсэн Үр дүнд суурилсан засаглалыг бий болгох ажлыг манлайлаад явж байна. Хоёрдугаарт, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаад, УИХ-д өргөн барьсных нь дараа хуулийг нь илүү сайжруулж, олон улсын жишигт нийцсэн буюу хүн төвтэй болгомоор байна. Энэ ажлыг хийх ёстой. Чуулган хэдий завсарласан ч гэсэн хуулийн төслүүдтэй танилаад явж байна. Харин хувь гишүүний хувьд Хот төлөвлөлтийн тухай хуулийг санаачилан өргөн барихаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “20 минутын хот”-ын үзэл баримтлалыг боловсруулаад дууссан. Удахгүй Засгийн газраас өргөн барих байх. Үүн дээрээ суурилаад Хот төлөвлөлтийн тухай хуулийг санаачилна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 0 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top