x

Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв

Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдан авсаар байгаагаас шалтгаалан АНУ, Европын Холбооноос /ЕХ/ үзүүлж буй шахалтыг шударга бус хэмээн үзэж байгаагаа Энэтхэгийн тал даваа гаригт мэдэгджээ. 

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Рандхир Жайсвал "Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс өндөр татвар ногдуулахаар сүрдүүлж буй энэ үед манай улс эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах болно" гэв. Р.Жайсвал “Энэтхэг улсыг онилж байгаа нь үндэслэлгүй үйлдэл юм” гэж хэлээд, тус улс хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн эрчим хүчний хангамжаа баталгаажуулах бүрэн эрхтэйг нотолсон байна.

“Аливаа томоохон эдийн засгийн нэгэн адил Энэтхэг улс үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. Украины дайн эхэлсний дараа Барууны орнууд эрчим хүчний хангамжаа Европ руу шилжүүлсний дараа л Энэтхэгийн импорт эхэлсэн гэж Р.Жайсвал тайлбарласан байна. Тэрбээр мөн ЕХ болон АНУ-ыг хоёр нүүр гаргадаг гэж буруутгажээ.

“Энэтхэгийг шүүмжилж буй улс орнууд өөрсдөө Оростой худалдаа хийж байгаа нь ил болж байна” гэж Р.Жайсвал хэллээ. Мөн Европ-Оросын хооронд бордоо, химийн бодис, төмөр, ган, машин механизм, тээврийн хэрэгслийн худалдааг хийж байгааг онцолжээ. Түүнчлэн АНУ цөмийн үйлдвэрлэлдээ зориулж Оросын ураны гексафторид, цахилгаан машинд зориулсан палладий болон бусад аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг импортолсоор байгааг дурдсан байна.

Д.Трамп Энэтхэг болон тарифын талаар юу гэж хэлсэн бэ?

Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг дэмждэггүй, Оросын хөнгөлөлттэй үнэ бүхий нефтээс ашиг хонжоо олдог гэж Д.Трамп Шинэ Делиг буруутгаж, Энэтхэгийн бараанд ногдуулах гаалийн татварыг эрс нэмэгдүүлнэ хэмээн сүрдүүлсэн юм. Д.Трамп татварын тодорхой хувь хэмжээний талаар дурдаагүй боловч Энэтхэгийн бараанд ногдуулж буй 10 хувийн татвар пүрэв гаргаас эхлэн 25 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй байна. 

Тэрбээр хэлэхдээ, Энэтхэг улс Оросын нефтийг их хэмжээгээр худалдаж авч, ашгийн төлөө эргүүлэн зарж байгаа нь Украины эсрэг өдөөсөн Оросын дайныг өөгшүүлж байна гээд, үүний хариуд ийм алхмыг авч байна гэжээ. “Оросын дайны машинаар Украинд хичнээн хүний амь үрэгдэж байгаа нь тэдэнд хамаагүй бололтой” гэж Д.Трамп “Truth Social” хаягтаа бичсэн байна. 

Энэхүү алхам нь хоёр орны худалдааны харилцааг улам хүндрүүлж байна. АНУ бол Энэтхэгийн хувьд хамгийн том худалдааны түнш бөгөөд 2024 онд Энэтхэгээс АНУ-д нийт 87.4 тэрбум ам.долларын бараа нийлүүлжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top