x

Францын баруун өмнөд хэсэгт гарсан томоохон түймэр 11 мянган га талбайг хамрав

Францын баруун өмнөд хэсэгт орших Корбьер нуруунд гарсан ойн түймэр хурдацтай тархаж, томоохон авто замыг хаалгаж, есөн хүнийг гэмтээжээ. Тэдгээрийн дотор долоон гал сөнөөгч, хоёр энгийн иргэн байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд, хүнд түлэгдсэн байдалтай байна гэж Од бүсийн удирдлагууд мэдээлжээ.

Түймэр анх Рибауте тосгоноос эхэлж, одоогоор 11 мянган га талбайг хамарсан томоохон хэмжээтэй болсон байна. Нэмж хэлэхэд, анхны түймрийн голомтоос баруун хойд зүгт 20 км зайд дахин нэг түймэр дэгдэж, бүс нутгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Энэ нөхцөл байдлын улмаас:

  • Нэг тосгоныг хэсэгчлэн нүүлгэн шилжүүлж

  • A9 хурдны замын зарим хэсэг, тэр дундаа Франц, Испанийн хил орчмын хэсгийг хааж

  • Перпиньон болон Нарбонн хотуудын хоорондох замын хэсэгт хөдөлгөөнийг түр зогсоожээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гаргийн орой X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, түймрийн тархалт эрчимжиж буйг дурдсаны зэрэгцээ үндэсний хэмжээний бүх боломжит нөөцийг дайчилж байгаагаа мэдэгдэв.

1200 гаруй гал сөнөөгч, гал унтраах усан онгоцууд ашиглан түймэртэй тэмцэж байгаа ч цаг агаарын тааламжгүй нөхцөл (их халуун, хуурайшилт, салхи) тархалтыг улам түргэсгэж байгааг Од бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Люси Роеш онцолжээ.

Францын Гал түймэртэй тэмцэх албаны нийтэлсэн дүрс бичлэгт, тосгоны ар талын уулархаг бүсээс хар утаа саглан гарч, тэнгэрийг бүрхсэн аймшигт дүр зураг харагдаж байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top