x

Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран хэрэгжүүлж буй нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЖиЖи Ритэйл ХХК, Baby world хүүхдийн дэлгүүрийн Lansinoh брэндийн дэмжлэгтэйгээр хөдөө орон нутагт анх удаа хөхний сүүний банк байгуулагдлаа.

Уг сүүний банк нь эхийн болон донорын хөхний сүүг тусгай шалгуурын дагуу нөөцлөн хадгалж, дутуу төрсөн нярай болон төрөлхийн шалтгаанаар хөхний сүү хэрэглэх боломжгүй нярайн хэрэгцээнд зориулан хүргэх зорилготой. Хөхний сүү нь нярайд халдварт өвчинтэй тэмцэх чадвар, дархлааны тогтолцоог бүрдүүлэх чухал эх үүсвэр бөгөөд орлуулшгүй хоол тэжээл юм.

Сүүний банкийг байгуулснаар дараах үр нөлөөг өгнө гэж үзэж байна:

  • Дутуу төрсөн нярайн амьдрах чадвар сайжирна

  • Халдварын эсрэг дархлаа нэмэгдэнэ

  • Нярайн эндэгдэл буурна

  • Суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ

Монгол Улсад анх удаа хөхний сүүний банк байгуулагдсан тохиолдол нь 2024 онд Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт бүртгэгдсэн юм. Харин одоо уг туршлагыг орон нутагт амжилттай нэвтрүүлж эхэллээ.

Эх барих эмч нарын зөвлөж буйгаар, хүүхдийг хөхөөр хооллох үед арьс, арьсаар шүргэлцэх нь окситоцин буюу аз жаргалын дааврын ялгаралтыг нэмэгдүүлж, хүүхдийг илүү тайван, аюулгүй, стресс багатай өсөхөд тусалдаг. Түүнчлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд:

  • Танин мэдэхүйн чадвар өндөртэй

  • Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, асуудал даван туулах чадвартай

  • Халдварт өвчин, таргалалт, чихрийн шижин, харшил, шүдний эмгэг, цусны хорт хавдраас хамгаалагддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Дашрамд дурдахад, “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Дэлхийн холбооноос санаачлан 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, ЖиЖи Ритэйл ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 4 цаг 6 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top