x

Гэсгээл

Максим Горький

“ГЭСГЭЭЛ”

Тосгоны гудамжны цайвар тагзан дундуур зэрлэгээр орилолдох дуу шуугиантай хачирхалтай цуваа хөвөрнө.

Шавааралдсан олон хүмүүс их л дуу чимээтэй аажуухан урагшлах нь далайн том давлагаа шиг. Хамгийн урд нь нэгэн бүрзгэр морь толгой гудайн алхах аж. Урд хөлөө өргөн толгойгоо хачин жигтэй сэжлэх нь барзгар хошуугаа замын тоос руу дүрэх гээд байгаа мэт харагдах бөгөөд хойд хөлөө зөөхөд бие нь газарт сөхрөх нь үү гэмээр. Тэр чигт нь чармай нүцгэлэсэн, бараг охин гэмээр эмэгтэйн гарыг олсоор хүлж тэргэнд холбожээ. Эмэгтэй хажуу бөөрөөрөө нэг л этгээд алхана. Хөл нь борвиороо нугарсхийн чичрэх бөгөөд сэгсийсэн хар хүрэн үстэй толгой нь дээш өргөгдөн үл ялин гэдийсэн байх ба бүлтийсэн хоёр нүд нь хүнийх гэмээргүй гөлгөр харцаар алсыг ширтэнэ.

Бүх бие нь энд тэндгүй хөх эрээн болсон хүүхний сийчүүлсэн хөхнөөс цус дусална. Цус гэдсэн дээгүүр нь урссаар зүүн хөлийнх нь өвдөг хүртэл улаан судал татаж, шилбэн дээрх шорооны царцдасанд дарагджээ. Энэ эмэгтэйн биеэс уртаас урт нарийхан арьс хуулж авсан бололтой. Олон дахин модоор жанчсан, эсвэл гутлаар хайр найргүй өшиглөснөөс болсон уу, гэдэс нь хавдаж, аймшигтай хөхөрч. Бүхий л биеэрээ бөхийсөн бүсгүйн савх шиг нарийхан жижиг хөл нь тоос шороон дундуур арай ядан урагшлан хөдөлнө. Шархалж хөхөрсөн бүх бие нь яаж ийм хөл дээр тогтож байгааг, яаж тэрэгнээс гараараа зүүгдэн газар дээгүүр чирэгдчихгүй байгааг ойлгохын аргагүй...

Тэргэн дээр зогсох цагаан цамцтай өндөр эрийн духдуулсан хар хурган малгайн доороос нь тод улбар үс нь унжина. Тэрээр нэг гартаа жолоогоо бариад, нөгөө гартаа атгасан ташуураар морины нуруу, тэртээ тэргүй хүний дүр төрхөө алдтал зодуулсан жижигхэн эмэгтэйн бие дээр зориудаар ээлжлэн шавхуурдана. Мань эрийн цусаар бялхаж улаанаар эргэлдэх нүд нь зэвүүн бахдалаар жигүүрлэж байлаа. Үснээс нь болж нүд нь ногоовтор туяатай харагдана. Тохойгоо хүртэл нь шуусан ханцуйны цаанаас өтгөн улаан үсээр бүрхэгдсэн булчинлаг гар харагдах аж. Дүүрэн хурц цагаан шүдтэй амаа байдгаар нь. ангайн хашхирах нь:

- За Алив... шулам! Чүү! За! Аанхаан! Нээг!..

Морин тэрэгтэй холбож уясан эмэгтэйн араас олон хүн даган хашхирч, орилж, шүгэлдэж, инээлдэж, гуагчиж, тухирцгаана. Хөвгүүд гүйлдэнэ... Тэдний зарим нь тэргийг гүйцэн түрүүлж урд нь гараад эмэгтэйн улаан нүүр рүү зэвүүцэн харж өмхий үгээр утна...,

Бүхий л янз бүр шуугиан, мөн ташуурын исгэрэх чимээг олны инээлдэх дуун дарна. Бүсгүйчүүд догдолсон царайтай, бах нь ханасан янзтай нүд нь гялалзана. Эрчүүд тэргэн дээр зогсогч руу адгийн жигшүүртэй үгс хашхирцгаахад, дэлбэч тэдэн рүү эргэн харж байдгаараа амаа ангайн хөхрөх аж. Ташуурын сур эмэгтэйн биед тусав. Урт нарийхан ташуурын сур мөрөөр нь ороож, сугаар нь ороход өнөөх эр ташуураа өөр рүүгээ хүчтэй татахад эмэгтэй чангаар орилж нуруугаараа гэдрэгээ шороон дээр унав. Бөөн хүмүүсийн дундаас олон хүн түүн рүү үсрэн очиж дээрээс нь тонгойн бүчин авлаа.

Морь зогссон ч хэсэг хугацааны дараа дахин хөдлөхөд зодуулсан эмэгтэй өнөөх л байдлаараа тэргэнд чирэгдэв. Мөнөөх хөөрхийлөлтэй морь аажуухан алхаж, бүрзгэр толгойгоо сэжлэхүй. Хэрэв ярьдаг байсан бол ингэж хэлэх болов уу:

"Мал байна гэдэг ийм л булай даа! Хүмүүс элдэв жигшүүрт хэрэгтээ татаж оролцуулах юм...”.

Тэнгэр, өмнө зүгийн тэнгэр ганц ч үүлгүй, цэв цэлмэг, нарны цооном туяа хайр найргүй тусна...

.   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .  .  .   .  .    .    .    .    .    .    .    

Тарчлааны үнэнийг ингэж дүрслэхдээ би санаанаасаа зохиосон юм биш шүү. Үүнийгээ тэд “гэсгээл” гэж нэрлэнэ. Нөхрүүд эхнэрээ үнэнч бус загнасных нь төлөө ингэж шийтгэдэг. Энэ бол амьдрал ахуйд тохиолддог зүйл, заншил, би үүнийг 1891 онд 7-р сарын 15-нд Херсон мужийн Николаевск дүүргийн Кандыбовка тосгонд өөрийн нүдээр харсан.

Манай Заволжье мужид садар самууны хэргээр эмэгтэйчүүдийг нүцгэлж, давирхай түрхсэн биед нь тахианы зумласан өд цацаж, гудамжаар ингэж чирч явдгийг би мэднэ. Зарим нэг сүрхий нөхрүүд эсвэл хадмууд "садарлагчийг" зуны цагт нүцгэн биеийг нь бурмаар шаваад, шавьжинд идүүлэхээр модонд хүлдгийг би мэддэг. Садар эмийг хүлж шоргоолжны үүрэн дээр суулгадаг ч гэж бас сонсож байсан. Бичиг үсэггүй, ичгүүр сонжуургүй, жөтөө, шунал тачаалаасаа болж чоно шиг зэрлэгшсэн хүмүүсийн хувьд энэ бүхэн боломжтой гэдгийг харсан хүн нь би байна.

1985 он

Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top