x

Томууны улиралд нийслэлийн эмнэлгүүдэд 850 ор нэмнэ

ЭМЯ-наас 2018 оны өвлийн улиралтай холбогдуулан Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Үүнд:

Нийслэлийн 192 цэцэрлэгийн 5-аас доош насны 54,638 хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Мөн уушгины хатгалгааны эсрэг буюу пневмококкийн халдварын эсрэг вакциныг нийслэлийн хэмжээнд энэ оны 3 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, давхардсан тоогоор 64,200 гаруй хүүхдийг дархлаажуулсан ба хамралт дундажаар 93.4 хувьтай байна. Улсын хэмжээнд А, Д аминдэм, эрдсийн бэлдмэлийг 5 хүртэлх насны 390,000 хүүхдэд, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг бага насны 15.143 хүүхэд, 4.819 жирэмсэн эмэгтэйг хамруулан ажиллалаа.

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1,827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн ажиллаж байна

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд-93,Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд-80, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг-67, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг-58,Сонгиохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт-60 орыг тус тус нэмэгдүүлсэн байна.

Мөн ханиад томууны ид үеэр сурагчдыг амрах зохицуулалтыг БСШУСЯ-хамтран гаргаж, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 22 ноос хоёрдугаар сарын 10 хүртэл үе шаттайгаар амрахаар болсон юм. 

Улаанбаатар хотын “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл  мэндэд үзүүлэх үр нөлөө” судалгааны дүнгээс хархад уушгины хатгалгаа өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж, Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж хүүхдүүд астма, бронхит өвчнөөр өвдөж, улмаар хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжуудыг алдах эрсдэлд орж байгаа юм. 

РМ 2.5 тоосонцор нь хүний биед нэвтрэн, исэлдэлтийн болон үрэвслийн гаж урвал үзүүлдэг.Өөрт таарсан маскийг зааврын дагуу зөв хэрэглэхэд РМ 2.5 тоосонцороос 80 орчим хувь хамгаалдаг болохыг НҮБ-ын хүн амын сангаас  явуулсан судалгаагаар тогтоосон байна.   

Иймд Эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэддээ агаарын бохирдол ихтэй үед амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэж хүүхдүүдээ болон өөрсдийгөө утаанаас төдийгүй ханиад томуугаас сэргийлэхийг уриалж байна.  

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top