x

Хавдартай хүүхдүүд 35 нэрийн чанартай эмийг үнэ төлбөргүйгээр авч хэрэглэнэ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сонголтоор Монгол Улс хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний зургаан улсын нэг болжээ.

Манай улсад жил бүр дунджаар 120-140 хүүхэд хорт хавдрын шинэ оноштой болдог бөгөөд тэдний бараг тэн хагасыг цус, тунгалгийн хавдар эзэлдэг. Харин тархи, мэдрэлийн хавдар 18 хувь, яс болон зөөлөн эдийн хавдар 8-9 хувь, бусад төрлийн хавдар 20 хувийг бүрдүүлдэг байна. Хүүхдийн хавдрын тохиолдол харьцангуй бага учраас эмийн тасалдал гарах эрсдэл өндөр байдаг төдийгүй зарим үед эмийн чанарын асуудал ч үүсдэг нь эмчилгээг бүрэн хийхэд хүндрэл учруулсаар иржээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хавдартай хүүхдүүд таван жилийн хугацаанд зайлшгүй шаардлагатай 35 нэрийн чанартай эмийг үнэ төлбөргүйгээр, тасалдалгүй авах боломжтой болж байна. Ингэснээр эмчилгээний санхүүгийн дарамт буурч, хүүхдүүдийн амь насыг аврах, эмчилгээний үр дүнг сайжруулахад томоохон алхам болох юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихээр Эрүүл мэндийн яам удирдлага, чиглэл өгч ажиллах бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар эмийн бүртгэл, импорт, түгээлтэд хяналт тавина. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмийг хүлээн авч эмчилгээнд хэрэглэнэ. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах их хэмжээгээр ирсэн эмийг зохих горимын дагуу хадгалах үүрэг хүлээж байна.

Ингэснээр Монгол Улс хавдартай хүүхдүүдэд чанартай, найдвартай эмийг тогтвортой, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, тэдний амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалахад дэлхийн түвшний чухал дэмжлэг авч байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.90.90)
    Чанартай ,чанаргүй гэж ялгаж мэддэг мөртөө яах гэж чанаргүйг нь авдаг юм бэ???
    2025 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 9 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top