x

Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ

Европын Комисс /ЕК/ лхагва гаригт Өмнөд Америкийн Меркосур холбоотой худалдааны томоохон хэлэлцээр байгуулжээ. Одоо хэлэлцээр хүчин төгөлдөр болохын тулд Европын Холбооны /ЕХ/ 27 гишүүн орноос хамгийн цөөндөө 15 нь батлах ёстой юм. 

Меркосуртай хийсэн яриа хэлэлцээ 1999 онд эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа зогсонги байдалд орж байлаа. ЕК мөн Мексиктэй худалдааны хэлэлцээр байгуулжээ. ЕК-ын тэргүүн Урсула фон дер Ляйен X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, уг хоёр хэлэлцээрийг “түүхэн үйл явдал” хэмээн сайшаагаад, ЕХ худалдааны харилцаагаа төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлж байгааг онцлов. 

Меркосур нь Бразил, Аргентин, Боливи, Парагвай, Уругвай улсуудаас бүрддэг. Энэхүү хэлэлцээрийн дагуу Меркосурын гишүүн орнууд авто машин, машин механизм, эмийн бүтээгдэхүүн зэрэг ЕХ-ны импортын 91 хувьд ногдуулах татварыг аажмаар цуцлах ажээ. Үүний хариуд Өмнөд Америкийн таван орон ЕХ-нд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдээ цөөн хязгаарлалттайгаар борлуулах боломжтой болох юм. ЕХ-ны орнуудын хөдөө аж ахуйн салбарынхны зүгээс гадаадын шударга бус өрсөлдөөнд өртөж болзшгүй гэж үзэн уг хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр иржээ.

Лхагва гарагт Францын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Софи Примас хэлэхдээ, комисс хэд хэдэн орны “нөхцөлүүдийг сонссон” гэжээ. Франц бол ЕХ-ны хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэгч орон бөгөөд Меркосурын гэрээний талаар байр сууриа байнга илэрхийлдэг юм. Харин ЕК-ын мэдэгдэлд тус холбооны эдийн засгийн үр өгөөжийг онцлон тэмдэглэсэн байна. “ЕХ-ны бизнес эрхлэгчид, ЕХ-ны хөдөө аж ахуйн салбарынхан тариф, зардал буурсны үр шимийг даруй хүртэж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна” гэж У.Ляйен хэлснийг уг мэдэгдэлд эш татжээ.

Мексиктэй хийсэн хэлэлцээрийн тухайд ЕК мэдэгдэхдээ, тус улс нь ЕХ-ны хамгийн урт удаан хугацааны турш харилцаж буй худалдааны түнш хийгээд Латин Америкийн хоёр дахь том худалдааны түнш гэдгийг цохон тэмдэглээд, хүнсний импортлогч орон учраас энэхүү гэрээ нь ЕХ-ны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогчдод ихээхэн ашиг тусаа өгөх болно гэдгийг онцолсон байна.

Энэ оны долоодугаар сард Меркосур нь ЕХ-ны орнуудтай худалдааны нягт харилцаатай боловч тус холбооны гишүүн бус орнууд болох Швейцар, Норвег, Лихтенштейн, Исландаас бүрддэг Европын чөлөөт худалдааны холбоотой /EFTA/ худалдааны гэрээ байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top