x

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа

Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд нэрт зураач Ү.Ядамсүрэнгийн уран бүтээлээс гадна гэр бүлийн фондод хадгалж буй ховор нандин бүтээл, ном товхимол, гэргийнх нь урласан зээгт наамал, хүү Төрийн шагналт Я.Үржнээ, охин Я.Заяа, Я.Туяа, зээ охин Я.Булган нарын эх бүтээлийг дэлгэснээрэээ онцлогтой. Мөн Анима” сургуулийн  багш, оюутнууд, шинэ үеийнхний оролцоог илэрхийлсэн 120 гаруй бүтээл олны хүртээл болж байна.

Зураач Ү.Ядамсүрэн агсны гэргий Я.Люня зээгт наамлын чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан бол ач охин Я.Булган  нь 30 гаруй жилийн өмнө Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийг байгуулж, өнөөг хүртэл уламжлалыг үргэлжлүүлж байна. 

Ташрамд дурдахад, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зургийн түүх нь үндэсний уламжлал, өв соёлыг монгол зургийн аргаар илэрхийлэхдээ тухайн үед нэрийг нь ч дурсахад хориотой байсан Чингис хааныг гол дүрээ болгосон гэж зарим судлаач үздэг.  Харин өөр нэг хэсэг нь Гандан хийдийн Цэрэннадмид хэмээх хуврагыг натур болгосон гэж  үздэг. Монгол соёлын улбаа, монгол хүний уугуул мөн чанарыг илтгэгч, орчлон ертөнцтэй хөг эгшгээр холбогдон өвгөдийн түүхийг хайлагч, туульч өвгөний дүр бүтээхийг Монгол Улсын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэнд эрдэмтэн зохиолч Б.Ринчен санал болгосон аж. 

 

Ү.Ядамсүрэн нь Монгол Улсын анхны Ардын зураач төдийгүй, уламжлалт монгол зургийн дэг сургуулийг үндэслэгч, олон шавь бэлтгэсэн багш байсан юм. Түүний гэр бүл, үр хүүхдүүд болон “Анима” сургуулийн уран бүтээлчид өв соёлыг залгамжлан, шинэ цагийн урлагийн орчинд түүний нэр, бүтээлийг амьдруулсаар байна.

“Урлахуйн өв” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжлэх ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 48 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 57 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 58 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top