x

Э.Макрон: АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэнэ

ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулах саналыг 26 улс тавьсан гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдээд, АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдгийг хэлжээ.  

Украины асуудлаар энхийн хэлэлцээр байгуулсны дараа аюулгүй байдлын баталгааг бий болгох зорилготой “Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй орнуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цахим хурал хийсэн байна.

Э.Макрон уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, өнөөдөр Украинд баталгаа олгох журмаар цэрэг оруулах, мөн газар, далай, агаарын орон зайд дэмжлэг үзүүлэхээ 26 улс албан ёсоор мэдэгдээд байна гэжээ. Харин зарим улс байр сууриа хараахан илэрхийлээгүй байгаа ажээ.

“Энэхүү хүчин Оростой дайн хийх зорилгогүй” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Европын ивээн тэтгэсэн аюулгүй байдлын баталгаанд Америкийн талаас үзүүлэх дэмжлэг “ойрын өдрүүдэд” эцэслэгдэнэ гэж Э.Макрон мөн хэллээ. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтад АНУ оролцоход бэлэн байгаа гэдэгт “эргэлзэх зүйлгүй” гэдгийг дурдсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны дараа Украин руу цэргээ илгээхийг зөвшөөрсөн Европын холбоотнууддаа талархал илэрхийлээд, энэхүү шийдвэрийг анхны “бодит алхам” гэж тодорхойлжээ. “Удаан хугацааны дараа өнөөдөр анх удаа ийм дорвитой бодит алхмыг хийлээ гэж би хувьдаа бодож байна” хэмээн В.Зеленский сэтгүүлчдэд хэлсэн байна.

Францын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, Москва энхийн хэлэлцээр байгуулахаас татгалзвал Европын орнууд АНУ-тай хамтран Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авах болно гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.83)
    яасан их хуцдаг гөлөг вэ?
    2025 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top