x

Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов

“ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман гишүүн улс олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

Есдүгээр сарын 7-нд болсон цахим хуралдааны үеэр Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир, Оман улсын сайд нар 10 дугаар сараас эхлэн олборлолтыг өдөрт 137 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон талаар хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. "Зах зээлийн эерэг суурь үзүүлэлтүүд" болон "дэлхийн эдийн засгийн тогтвортой төлөв"-тэй холбоотойгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.

ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдэгдэхдээ, ОХУ “нөхөн төлбөрийн хувьд ч, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхийн хувьд ч”  ОПЕК+-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа гэжээ. Түүний хэлснээр, ингэснээр Оросын газрын тосны салбар болон эдийн засагт бүхэлдээ “эергээр нөлөөлж байгаа аж”. “Иймд цаашид дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах шаардлагад үндэслэн ийм шийдвэрүүдийг гаргана” гэж тэрбээр “Россия 24” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. 

Одоогийн байдлаар газрын тосны үнэ нэг торх нь 65-70 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ онд 12 хувиар буурсан байна. "ОПЕК+"-ийн энэхүү шийдвэр нь нефтийн үнийг баррель тутамд 60 ам.доллароос доошлоход хүргэнэ гэж Норвегийн дүн шинжилгээний "Rystad Energy" төвийн Хорхе Леон шинжээч дүгнэжээ. 

Наймдугаар сарын эхээр ОПЕК+-ийн гишүүн найман орон есдүгээр сард газрын тосны олборлолтоо өдөрт 547 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Мөн эдгээр улс 2024 оны нэгдүгээр сараас эхлэн илүүдэл үйлдвэрлэлээ бүрэн нөхөх зорилготой байгаагаа баталсан байна. 

Эдгээр найман орон дөрөвдүгээр сард олборлолтоо бага зэрэг буюу өдөрт 138 мянган баррелиар нэмэгдүүлснийхээ дараа тав, зургаа, долоодугаар саруудад өдөрт 411 мянган баррелиар, наймдугаар сард өдөрт 548 мянган баррелиар, есдүгээр сард 547 мянган баррелиар тус тус өсгөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top