x

Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй

УИХ дахь Эрчим хүчний реформыг дэмжих бүлгээс өчигдөр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нээлттэй хэлэлцүүлэг эрчим хүчний салбарын бодлого, тус салбар дахь хувийн хэвшлийн оролцоо-шийдэл, хууль, эрх зүйн шинэчлэл гэсэн гурван үндсэн сэдвийг хамрав. Бодлогын асуудлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах газрын дарга Э.Түвшинчулуун үнэ тарифын зохицуулалт, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд хийсэн 12 дахь удаагийн тарифын зохицуулалтаар өрхийн оргил ачааллын болон хэрэглээнээс хамаарсан шатлалт тарифыг 29.6 хувиар нэмэгдүүлсэн болон дулааны үнийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2026 он хүртэл хойшлуулаад байгааг хэллээ. “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг танилцуулав. Эрсдэлийн үнэлгээгээр эрчим хүчний компаниудын санхүүгийн байдал тогтворгүй, өгөөж тааруу, үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай, улирлын нөлөөлөл ихтэй нь тогтоогдож буйг тэрбээр хэлж, ийм нөхцөлд компаниудыг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгох боломжгүй гэдгийг онцолсон юм. Компаниудын засаглалыг сайжруулж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж, зах зээлийн үнэ цэнийг өсгөсний үндсэн дээр хувьчлалыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг өнгөрөгч тавдугаар сард боловсруулсан Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Хуулийн төсөл салбарын бодлого, төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээ, төр захиргааны болон дулаан хангамжийн байгууллага, хэрэглэгчдийн үүрэг оролцоо, эрх, гэрээ, тоолуурын болон мэдээллийн систем, салбарын техник, технологийн норм, стандарт, аюулгүй байдлын шаардлага, системийн зохион байгуулалт, сүлжээний холболт, хяналт, шалгалт, хариуцлага зэрэг 15 бүлэгтэй.

Төсөлд дулаан хангамжийн системийг төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан гэсэн ангилалтай байхаар зааж, хэсэгчилсэн болон бие даасан системүүд төрийн оролцоогүй, тусгай зөвшөөрөл авахгүй, үнэ тарифаа батлуулахгүй, мөн хувийн хөрөнгө оруулалтад тулгуурласан байхаар тусгасан байна. Харин Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн дулааны эх үүсгүүр, төвлөрсөн сүлжээг бүхэлд нь хамруулсан төвлөрсөн дулаан хангамжийн систем нь төрийн зохицуулалттай байх юм.

Дулааны эх үүсгүүрүүд дулаан, цахилгаан хосолсон, дулаан дангаар үйлдвэрлэх бие даасан, оргил ачааллын болон дулааны хуримтлуур гэсэн төрөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, дулаан дамжуулах сүлжээ төрийн өмчлөлд байх, мөн 30 МВт, түүнээс доош дулаан нийлүүлж буй түгээгч, хангагч нар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар заажээ. Мөн дулаан түгээх хангах үйл ажиллагаа эрхлэгч нарт нэгдмэл нэг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, түгээх сүлжээнд холбогдох тэгш боломжоор хангах, сүлжээний тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хариуцах зэрэг шаардлага тавигдах аж.

Түүнчлэн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүч, дулааны үр ашгийн талаарх бүлгийг тусгаж, өрсөлдөөнт зах зээлийн харилцаанд шилжихэд чиглэсэн харилцааг зохицуулахаар төлөвлөсөн байна. Өрсөлдөөнт зах зээлд шилжихийн тулд эхний ээлжинд эрчим хүчний үйлдвэрлэгч, хангагч нарт горимын зөрчил тооцож хариуцлагыг нэмэгдүүлэх механизм нэвтрүүлэн, үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоорондоо шууд гэрээлэх боломж бүхий хоёр талт зах зээлийг үе шаттай нээж, өрсөлдөөнт зах зээлд оролцогчдыг сургах, чадавхжуулах үйл ажиллагааг салбарын 0.1-3.0 хувьд явуулсны үр дүнд хангагч нар хэрэглэгчдийнхээ хэрэглээний таамаглалыг боловсруулж, системийн төлөвлөгөөг үр ашигтай байлгахад чиглэж ажиллах боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг тооцоолсон байна.

Ингэснээр шилжилтийн үеийн зах зээл буюу нэг худалдан авагч давамгайлсан, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоо бүрдэж, төвлөрсөн хангамжийн системтэй зэрэгцээ шууд гэрээлэх болон биржийн арилжаагаар дамжуулах эрчим хүчний жижиглэн худалдааны зохицуулалтгүй зах зээл бий болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top