x

Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгав

Оросын цэргүүд Украин руу довтолсны хариуд иргэд, компаниудынх нь эсрэг авсан хориг арга хэмжээгээ Европын Холбооны гишүүн орнуудын эрх баригчид зургаан сараар сунгахаар тохиролцсон тухай тус холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас мэдэгджээ. Мөн Европын Холбоо Оросын эсрэг 19 дэх багц хоригийг боловсруулж дуусч байгааг мэдээлсэн байна.

К.Калласын хэлснээр, уг багц нь Оросын “сүүдрийн флот”, банкуудыг чиглэх бөгөөд Оросын нефтийн худалдаанд тавих нэмэлт хязгаарлалтуудыг багтаах ажээ. "Бид Путиний дайн хийх мөнгө олох боломжийг хаасаар байх болно" гэж Европын дипломатчдын тэргүүн онцолжээ.

Хэвлэлүүдэд мэдээлснээр, 19 дэх багц хориг арга хэмжээний хүрээнд Европын Холбоо Оросын иргэдэд аяллын виз олгох журмыг улам чангатгаж магадгүй байна. 

Баасан гаригт мөн Япон, Шинэ Зеланд улсууд Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ. Хоёр улсын эрх баригчид Оросын газрын тосны үнэд тогтоосон дээд хязгаарыг 60 ам.доллароос 47.6 ам.доллар болгон бууруулжээ. Энэ шийдвэр бол “Украины эсрэг Путиний хууль бус түрэмгий дайнд ашиглаж буй нефтийн гол орлогыг хаахад чиглэсэн “сайтар хэлэлцэж байж хийсэн алхам” хэмээн гэж Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Питерс мэдэгдсэн байна.

Японы эрх баригчид мөн 14 хүн, 51 байгууллагын хөрөнгийг царцаасан бол Шинэ Зеланд Украины эсрэг үйлдсэн кибер халдлагатай холбоотой Оросын 19 иргэн, компанид хориг арга хэмжээ авсан тухай тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Их Британийн эрх баригчид мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top