x

Израилын арми ХАМАС-ын эсрэг дайралтаа үргэлжлүүлж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөргөлдөөний асуудлыг хэлэлцэхээр Израилд ням гарагт хүрэлцэн ирээд буй энэ үед Израилын цэргүүд Газын зурвас дахь 30 орчим орон сууцны барилгыг устгаж, олон мянган хүнийг орон гэрээ орхиход хүргэсэн гэж Палестины төлөөлөгчид мэдэгджээ. 

ХАМАС бүлэглэлийг устгахын тулд нэг сая орчим палестинчууд амьдарч хотыг эзлэн авахаар төлөвлөж буйгаа Израилын тал мэдэгдэж, тус бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэгдэх тус хот руу дайрах ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. 

Гал зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаар хэлэлцээ хийж байсан ХАМАС-ын улс төрийн удирдлагыг онилон Израилын тал өнгөрсөн мягмар гарагт Дохад агаараас цохилт өгсөн нь хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Катарын тал даваа гарагт Арабын лиг-Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний яаралтай уулзалтыг зохион байгуулж, дараагийн алхмуудыг хэлэлцэх ажээ. М.Рубио хэлэхдээ, Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байгаа 48 хүнийг суллах, тус зурвасыг сэргээн босгох талаар хэлэлцэхийг Вашингтон хүсэж байна гэжээ. Барьцаанд байгаа хүмүүсийн 20 нь амьд байгаа гэж үзэж байгаа юм.

“Болоод өнгөрсөн явдал бол болоод өнгөрсөн. Бид тэдэнтэй (Израилын удирдлага) уулзах болно. Ирээдүйд юу болох талаар бид ярилцах болно” гэж М.Рубио Израилыг зорихынхоо өмнө мэдэгдсэн байна. Түүний айлчлал мягмар гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Израилын талын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногт ХАМАС бүлэглэлийн тагнуулын болон мэргэн буучдын байрлал, хонгил, зэвсгийн агуулах бүхий 500 гаруй объектыг онилон агаарын цохилтыг таван удаа явуулжээ.

Цохилтод өртөн ням гарагт 45 хүн амиа алдсаны ихэнх нь Газа хотод байсан гэж Палестины албаныхан мэдээлсэн байна. Израилын цэргүүд наймдугаар сарын 11-нээс хойш 1600 орон сууцны байшин, 13 мянган майхныг устгасан гэж ХАМАС мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top