x

Койбүчи Шиничи: Монголчууд бие дааж амьдрах ухааныг сурсан ард түмэн

Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Шиба Рёотаро ба Монгол” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны эрдмийн өргөөнд боллоо. Тус хуралд оролцож буй Монголын тухай олон сонирхолтой эрдэм шинжилгээний бүтээл, ном зохиол туурвисан монголч эрдэмтэн, Ази тивийн хүндэт профессор Койбүчи Шиничитэй уулзлаа.

-Та өнөөдрийн хуралд илтгэл тавилаа. Таны илтгэлийн сэдэв “Монголд хайртай зохиолч Шиба Рёотаро” гэсэн байлаа. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьсандаа туйлын баяртай байна.

Японы зохиолч Шиба Рёотаро Монголд их хайртай хүн байсан. Монголын олон залуу эрдэмтэн Шиба Рёотарогийн эрдэм шинжилгээний хуралд олноор оролцож, түүний амьдрал, уран бүтээлийг шинжлэх ухааны үүднээс олон талаас нь судалж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаад би хувьдаа их талархаж байна.

Монголчууд япон хүнд элэгтэй, хүндэлдэг шиг япон хүмүүс мөн адил монголчуудад дуртай. Миний бодлоор монгол хүмүүстэй уулзаж ярилцахад япон хүнд байдаггүй нэг сайхан дотно, бүүр тэдэнд хүнийг татдаг увдис байдаг гэмээр. Тэгэхээр бие даасан судалгааны сэдэв болж байна. Монголчууд биеэ даах, амьдрах ухааныг сурсан ард түмэн. Монголчуудын өөрсдөө бие дааж амьдрах ухаан эртнээс улбаатай.

Японы зохиолч Шиба Рёотаро бүр дайны өмнөөс Осакагийн их сургуульд монгол хэл сурсан. Хүүхэд байхаасаа Монголын тал нутгийг сонирхож байсан. 1973 онд Монголд ирээд “Монголд аялсан тэмдэглэл”, “Тал нутгийн тэмдэглэл” бүтээлээ бичиж байсан. Үүнийг уншаад Монголд татагдсан япон хүмүүсийн тоо их болсон. Шиба Рёотаро гуай “Миний зохиолч болсон нь монгол хэл сурсны ач” гэснийг би мартдаггүй. Мөн монгол хэлийг сайн сурснаар япон хэлээ ч сайн сурч, ертөнцийг үзэх үзлийг монголчуудаас сурч авсан гэдэг. Жижгээр дамжуулж томыг, цөөнөөр дамжуулж олныг харах тэр өнцгийг суулгасан гэдэг. Шиба гуайн энэ мессэжийг би оюутнууддаа үргэлж хэлж ярьж ирсэн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 9 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top