x

“Artemis II” хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлж эхэлнэ

 Саран дээр сансрын нисгэгчдийг буулгах “Artemis II” хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан хэрэгжүүлнэ гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлагийн дэд захирлын туслах Лакиша Хокинс мягмар гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд Сар руу хийх анхны жолоодлогот нислэг болно.

Сар руу хийх нислэгийн үндсэн бэлтгэл ажлыг 2026 оны хоёрдугаар сар гэхэд дуусгах ёстой гэж тэрбээр хэлээд уг хөтөлбөрийн хамгийн чухал зорилт бол “Orion” сансрын хөлгийн багийнхны аюулгүй байдлыг хангах явдал гэдгийг онцоллоо. “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сансрын нисгэгчийг Сар руу илгээх юм. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд НАСА-гийн сансрын нисгэгчид болох Рид Вайсман (хөлгийн дарга), Виктор Гловер, Кристина Кох, Канадын сансар судлалын агентлагийн нисгэгч Жерем Хансен нар багтжээ. Сансрын нисгэгчид энэ удаад Саран дээр газардахгүй ба Сарыг нэг удаа тойрон нисэх бөгөөд тойрог замаас 9200 гаруй км-ийн хол зайд нисэх ажээ. Энэ нь 1972 онд Аполлон-17” хөлгөөр ниссэнээс хойш хүн анх удаа Дэлхийн нам тойрог замаас цааш ниссэн нислэг болох юм.

Нислэгийн явцад хөлгийн системүүдийг шалгах, пуужингийн хоёр дахь угсраанд ойртох маневр хийхээс гадна шинжлэх ухааны туршилтуудыг хийнэ. Тухайлбал, бичил таталцал ба сансрын орчны цацраг туяа хүний эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судална.

Сарыг тойрон ниссэнийхээ дараа сансрын нисгэгчид эх дэлхий рүүгээ буцах дөрвөн өдрийн аяллыг эхлүүлэх бөгөөд аяллын хамгийн эрсдэлтэй үе шат нь "Orion" хөлгийн капсул Дэлхийн агаар мандалд орох, мөн Калифорнийн эргийн ойролцоо Номхон далайд буух үе юм.

“Аполлон” хөтөлбөрийн дараа сансрын нисгэгчдийг анх удаа Сарны гадаргуу дээр буулгах зорилготой "Artemis III" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэх ажил "Artemis II" хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэхээс шалтгаална. 

“Artemis I” хөтөлбөрийн хүрээнд “Orion” хөлгийг “SLS” зөөгч пуужингаар 2022 оны 11 дүгээр сард хөөргөж туршсан байна. Уг туршилтыг автомат горимоор явуулжээ. Харин “Artemis III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеэр 2027 онд хөлөг Саран дээр газардсанаар сансрын нисгэгчид манай гаргийн дагуулын гадаргуу дээр буух ёстой. Дараагийн “Artemis IV” хөтөлбөрийг 2028 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ үед “Orion” хөлөг Сар орчмын тойрог тойрог замын станцтай залгагдаж, дараа нь сансрын нисгэгчид Саран дээр буух юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top