x

Монголын гүүш нарын оюуны үнэт өв - “Мэргэд гарахын орон”

-Олон улсын орчуулагч нарын өдөрт-

Жил бүрийн 9-р сарын 30-ны өдрийг Олон улсын орчуулагчдын холбооноос аман болон бичгийн орчуулгын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан одоогоор мэдэгдээд байгаа, орчуулгын онолын дэлхийн анхны номын тухай мэдээллийг хуваалцаж байна.  

Өнөөгийн орчуулгын онолыг  өнгөрсөн зууны эхээр үүссэн гэж үздэг. Тэгвэл Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад бүртгэлтэй 7 дурсгалын нэг “Мэргэд гарахын орон”-г нүүдэлчин монголчууд 18-р зууны эхний хагаст зохиожээ.

Монголчууд 14 дүгээр зуунаас санскрит төвөд, перс, уйгар зэрэг хэлнээс ном судар тэр тусмаа Буддын гүн ухааны номыг орчуулж байв.

Хэдийгээр монголын орчуулагч гүүш нар гадаад хэлнээс арвин их зохиол бүтээлийг орчуулж ирсэн туршлагатай ч, нэг хүн ганцаар хийхээргүй Ганжуур, Данжуур зэрэг төр шашны том том бүтээлийг орчуулахад зайлшгүй хэрэгцээт нэр томьёог оноон тогтоох, орчуулах зарчмаа жигдлэх хэрэгцээ зүй ёсоор тулгарчээ. Өөрөөр хэлбэл, эртний их хөлгөн судар “Ганжуур”-ыг орчуулсны дараа газар газрын гүүш орчуулагчдын оноосон нэр томьёо харилцан адилгүй байсан байна. Чухам тиймээс л орчуулгын нэр томьёог оноож тогтоосон “Мэргэд гарахын орон” номыг зохиосон түүхтэй аж.

Энэхүү толийг Монголын гуравдугаар Жанжаа Хутагт Ролбийдорж тухайн үеийн эрдэм чадалтай 26 мэргэн орчуулагч, бичээчийг ахлан 1742 онд бүтээжээ. Буддын 10 ухааны ном Данжуурыг орчуулахаар хийсэн энэхүү бэлтгэл  нь хожим уг хөлгөн судрыг орчуулснаас ч урт хугацаа зарцуулсан гэдэг.

Ийнхүү бүтсэн “Мэргэд гарахын орон” толь бичгийг монголын өнцөг булан бүрийн орчуулагчдад түгээн орчуулгын цааз болгон тогтоосон байдаг бөгөөд тус номд орчуулах эрдмийн 16 зарчмыг бичжээ гэж ихэнх судлаач үзжээ.

 

Тухайлбал,

 Зарим газар өгүүлбэрийн утга санаанд гэм үл болох үгийг орхиж, зарим газар утга тодруулах үг нэмж болно.

 Олон утгаар ойлгож болох үгийг тун сайн нягталж байж авах хэрэгтэй хийгээд таарах үг олдохгүй бол эх зохиолын үгийг авч болно.

 Оноосон нэрийг орчуулахдаа эх зохиолын нэрийг тэр чигээр нь тавиад ар талд нь юуны нэр гэдгийг бичнэ.

 Зохиогчийн санааг алдагдуулж болохгүй, сайжруулах нэрээр хүний зохиолыг засаж үл болно.

 Зохиолчийн далд утгатай бичсэнийг ил утгатай болгох хэрэггүй.

 Шүлэг орчуулахдаа толгой холбох нь зүйтэй боловч, толгой холбосноор олон үг ордог болохыг анхаарууштай гэх мэтээр  орчуулгын ерөнхий зарчим, онолын асуудлыг тайлбарлахын зэрэгцээ орчуулагчид тавигдах шаардлагыг ч хөндсөн байдаг тухай судлаачид /доктор Ц.Шүгэр, Ш.Эгшиг, Б.Энхбаяр нар/ тэмдэглэсэн байдаг.

 

Монголын гүүш эрдэмтдийг энэхүү толь бичгийг туурвихад хүргэсэн “Ганжуур, “Данжуур” хөлгөн судрууд нь тухайн үеийн монголын гүүш орчуулагч эрдэмтдийн чадал чансааг харуулсан бүтээлүүд юм. Тиймээс "Мэргэд гарахын орон" бүтээлийг цаглашгүй гэрэлт мэргэдийн оюуны хур хэмээн дээрх эрдэмтэд бахархан тэмдэглэжээ. 

Буддын гүн ухаан нь Их хөлгөний уламжлалаар дэлгэрч, дэлхий дээр гурван хэлээр л бүрэн орчуулагдсаны нэг нь монгол хэл юм. Зүүн өмнөд Азийн орнуудад уйгар, тай, хотон, манж хэлээр бүтээсэн “Ганжуур”-ууд байдаг ч тэдгээрт бурхан багшаас хойших мэргэдийн бүтээл багтаагүй байдаг аж.

Ганжуур нь бурхан багшийн аман зарлигийн чуулган бол Данжуур нь Ганжуурын тайлбар буюу бурхан багшийн аман зарлигийг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан таниулсан бүтээл юм.

“Мэргэд гарахын орон” номын анхны модон барыг Бээжинд олон хувь хэвлэсэн ч хадгалагдаж үлдээгүй. Харин хувьсгалын дараа, Судар бичгийн хүрээлэнгээс 1924 онд Буриадын Агын дацанд захиалан “Мэргэд гарахын орон” номны 378 ширхэг модон барыг дахин сийлүүлжээ.

Энэ нь Судар бичгийн түүхнээ алтан үсгээр бичигдэх үйл болсон бөгөөд энэхүү “Мэргэд гарахын орон” номны модон бар нь монголчуудын төдийгүй, Ази дорно дахины орнуудын ном хэвлэлийн түүхэн уламжлалын гэрч болон Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй соёлын үнэт өв юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 20 цаг 40 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 44 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 20 цаг 49 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 21 цаг 50 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 23 цаг 34 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top