x

Путин Тажикистанд төрийн айлчлалаа эхлүүлж, Төв Азийн удирдагчидтай уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистанд хийх төрийн айлчлалаа лхагва гарагт эхлүүллээ. Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр тэрбээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад улсын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.  

Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай нь холбогдуулан Барууны орнууд өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ аваад байгаа энэ үед Оросын хувьд Тажикстан болон Төв Азийн бусад оронтой хийх худалдаа, хамтын ажиллагаа улам чухал болж байна.

В.Путин Тажикистаны нийслэл Душанбе хотод лхагва гарагт хүрэлцэн иржээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой хэлэлцээ хийснийхээ дараа Орос-Төв Азийн дээд хэмжээний уулзалт оролцоно. Уг уулзалтад мөн Казахстан, Киргиз, Туркменстан, Узбекистаны удирдагчид оролцох ажээ. Баасан гарагт тэдэнтэй Армени, Азербайжан, Беларусийн удирдагчид нэгдэх бөгөөд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын эвсэл болох Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) гишүүн орнуудын удирдагчдын өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.

Тажикастаны төрийн эрхийг 33 орчим жил барьж байгаа Э.Рахмон бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын удирдагчдын дундаас хамгийн удаан төрхийн эрхэнд байгаа хүн юм. Өдгөө 73 настай, колхозын дарга асан 1992 онд ЗХУ задран унасны дараах иргэний дайны дараа төрийн эрхэнд гарчээ. Эрх мэдэлд хүрснийхээ дараа тэрбээр өөрийнх нь засаглалыг эсэргүүцсэн бүх хүчнийг дарж, улмаар насан туршдаа эрх барих боломжийг нээсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулсан байна. В.Путин Оросыг 25 жил удирдаж байгаа бөгөөд тэрбээр мягмар гарагт 73 нас хүрчээ.

Афганистантай 1300 км урт зурвасаар хиллэдэг Тажикистаны нутагт ОХУ цэргийн баазаа байрлуулсаар байгаа юм.  

Тажикистан нь 2023 онд Путинийг баривчлах зөвшөөрөл олгосон Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ гишүүн улс юм. Гэсэн хэдий ч Оростой улс төр, эдийн засаг, цэргийн нягт харилцаатай энэ улсад түүнд баривчлагдах эрсдэл үгүй. ОУЭШ-д цагдаагийн хүчин байдаггүй бөгөөд баривчилгаанд гишүүн орнуудынхаа дэмжлэгт найдахаас өөр аргагүй байдаг. 2024 оны есдүгээр сард Путин ОУЭШ-ийн бас нэг гишүүн орон болох Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн боловч тус улс түүнийг баривчлах үүргээ биелүүлээгүй юм.

Лхагваг гарагт хүний эрхийн “Human Rights Watch” байгууллага Путинийг баривчлахыг Тажикистанд уриалаад, хэрэв баривчлахгүй байх аваас "Украинд үйлдэж буй Оросын цэргүүдийн гэмт хэргийн хохирогчдын зовлонг үл тоомсорлосон үйлдэл болно" гэж анхааруулжээ.

ОУЭШ-ийг ОХУ хүлээн зөвшөөрдөггүй боловч тус шүүхийн баривчлах тушаал нь Путиний гадаадад хийх айлчлалыг хязгаарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг орнуудад очихоос зайлсхийхэд хүргэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн наймдугаар сард Аляскад хийсэн уулзалт нь 2022 оны хоёрдугаар сард Москва Украин руу цэрэг илгээсний дараа Баруунд хийсэн Путиний анхны айлчлал нь байв. АНУ нь ОУЭШ-ийн гишүүн биш тул түүнийг баривчлах үүрэггүй байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top