x

Израил гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд барьцааны хүмүүсийг суллахаар тохиролцжээ

ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байгаа хүмүүсийг суллах тухай хэлэлцээрийг Израилын Засгийн газар баталсан талаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас өнөө өглөө мэдэгдлээ. 

Энэ бол гал зогсоох, Палестины хоригдлуудыг барьцааны хүмүүсээр солилцох тохиролцоог хэрэгжүүлэх гол алхам юм. Уг тохиролцоонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар хүрсэн билээ. Б.Нетаньяхугийн ажлын албанаас гаргасан товч мэдэгдэлд барьцааны хүмүүсийг суллах асуудалд голлон анхаарч, дайныг зогсоох Д.Трампын төлөвлөгөөний бусад хэсгийн талаар дурдаагүй байна.

Хэдийгээр олон асуултын хариу тодорхойгүй байсаар байгаа боловч талууд олон арван мянган палестинчуудын аминд хүрч, Газын зурвасын ихэнх хэсгийг сүйрүүлж, Ойрх Дорнодод өөр бусад зэвсэгт мөргөлдөөнийг өдөөсөн дайныг зогсооход сүүлийн саруудынхтай харьцуулахад улам илүү ойртож байгаа бололтой.

Газын зурваст байгаа барьцааны хүмүүсийг даваа эсвэл мягмар гарагт суллана гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч пүрэв гарагт Цагаан ордонд Засгийн газрынхаа гишүүдтэй уулзаж, гал зогсоох хэлэлцээр болон Ойрх Дорнодыг зорих төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ. Тэрбээр Газын зурвасаас барьцааны хүмүүсийг суллах нь төвөгтэй үйл явц боловч даваа эсвэл мягмар гарагт явагдана гэж хэлсэн байна.

Гэхдээ мөргөлдөөн цаашид хэрхэх талаар, тэр дундаа Д.Трампын шаардсанчлан ХАМАС-ыг зэвсэггүй болгох, дайны хөлд нэрвэгдсэн нутаг дэвсгэрийн засаглал зэрэг маргаантай асуудлуудаар талууд ямар нэгэн ахиц дэвшил гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

ХАМАС бүлэглэлийнхэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израил руу дайрснаар дайн эхэлсэн юм. Гэнэтийн дайралтын улмаас 1200 орчим хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан бөгөөд 251 хүн барьцаалагдсан билээ. Үүний хариуд Израилын талаас явуулсан цэргийн ажиллагаа нь олон арван мянган палестинчуудын аминд хүрч, Газын зурвасыг сүйрүүлж, дэлхийн улс төрийг донсолгосон юм. Дайныг эсэргүүцсэн жагсаал дэлхий даяар өрнөж, Израилыг геноцид үйлдсэн хэмээн буруутгаж байгааг тус улсын эрх баригчид няцаасаар иржээ.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top