x

НҮБ-ын тэргүүн: Эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт дэлхий даяар хангалтгүй байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлсэн байна. Тэрээр  “Уур амьсгалын сөрөг нөлөө эрчимжихийн хирээр түүнээс үүдэлтэй гамшгийн тоо, давтамж, учрах хохирлын хэмжээ даган нэмэгдэж улмаар хүний амь нас, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, та бидний олон арван жилийн хөгжлийн ололтыг нэгхэн хормын дотор сүйтгэж байна.

Дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас учирч байгааа хохирлын хэмжээ улам нэмэгдэж, шууд бус хохирлын хэмжээ жилд дунджаар 2 их наяд ам.долларт хүрсэн ч эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр байна. Тухайлбал, хөгжлийн тусламжийн ердөө 2 хувь, улс орнуудын төсвийн нэгээс ихгүй хувь нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулагдаж байна. Энэ нь дутагдалтай тал гэхээс илүүтэй алдаатай тооцоолол юм. Хөгжиж байгаа орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулсан нэг ам.доллар нь гамшгийн дараах хохирлыг арилгах арга хэмжээнд зарцуулах 4 ам.доллартай тэнцэж байна.

Тиймээс 2025 оны  Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн уриа нь санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлэхийг сануулж байна. Засгийн газар болон хандивлагч байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээг шийдвэр гаргах үйл явцад нэгтгэж, аюулд өртөх байдал, эмзэг байдлыг бууруулах шаардлагатай. Түүнчлэн хөгжлийн суурь үндсийг бэхжүүлэхэд гамшигт тэсвэртэй байдлыг шигтгэн тусгах нь чухал юм.

Энэ өдрийг тохиолдуулан та бид эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлж, хүн бүрд аюулгүй, ээлтэй, тэгш хүртээмжтэй ирээдүйг бүтээхийн төлөө амлалт өгье" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 43 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top